"Вектор" лаборатори XI сараас "Covid-19"-ийн вакцин үйлдвэрлэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

COVID-19

"Вектор" лаборатори XI сараас "Covid-19"-ийн вакцин үйлдвэрлэж эхэлнэ

"Вектор" лаборатори XI сараас "Covid-19"-ийн вакцин үйлдвэрлэж эхэлнэ

ОХУ-ын Новосибирск хотын "Вектор" лаборатори ирэх арваннэгдүгээр сараас коронавирусийн вакцин үйлдвэрлэж эхэлнэ хэмээн тус лабораторийн ерөнхий захирал Ринат Максютов телевизийн "Россия 1" сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

"Тиймээс энэ оны сүүл, эсвэл ирэх 2021 оны эхээр зайлшгүй шаардлагатай хүмүүс, цаашдаа нийт хүн амыг вакцинжуулах шатандаа орно” хэмээн тэр хэлсэн байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко коронавирусийн вакцин нь иргэдэд үнэ төлбөргүй байна, вакцинтай холбоотой бүх зардлыг улсын төсвөөс гаргана хэмээн саяхан мэдэгдсэн. Вакцины туршилт дууссаныг Эрүүл мэндийн яам мөн мэдээлсэн бөгөөд одоо вакциныг улсын бүртгэлд оруулах, үйлдвэрлэх зөвшөөрөл олгох ажил хийгдэж байгаа ажээ. Наймдугаар сарын дунд гэхэд энэ ажил дуусч, дараагийн шатны ажилдаа орохоор Засгийн газар төлөвлөж байна.

Вакцин бэлэн болмогч эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай бүлэг буюу эмч, эмнэлгийн ажилтнууд багш нар зэрэг хүмүүсийг вакцинд хамруулах юм.

Вакцины туршилтыг удирдан явуулсан Гамалеин нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн мэдээлж байгаагаар вакцины туршилт амжилттай үр дүн үзүүлсэн бөгөөд туршилтад орсон хүмүүст хангалттай тооны эсрэг биет үүссэн гэдгийг зарласан. Туршилтыг ОХУ-ын Батлан хамгаалах яамтай хамтран, туршилтад хамрагдах сайн дурынхныг сонгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж