Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан энэ цаг мөчид болж байна. Тус хуралдаанаар 2020 оны сонгуульд оролцсон талаар үнэлэлт дүгнэлт, Үндэсний бодлогын хороод ротаци явуулах эсэх, Их хурлын тов зарлах эсэх, бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үндэсний бодлогын хорооны хуралдаан яг одоо эхний асуудал буюу 2020 оны сонгуульд Ардчилсан нам амжилтгүй оролцсон талаар хэлэлцэж буй аж.
Уг хурал Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна.
Сануулахад, Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцож, 11 суудал авсан тул намын удирдлага ажлаа хүлээлгэн өгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ