ОХУ: Сургуулиудад тавих шаардлагаа бага зэрэг зөөлрүүлнэ | News.MN

ОХУ: Сургуулиудад тавих шаардлагаа бага зэрэг зөөлрүүлнэ

ОХУ: Сургуулиудад тавих шаардлагаа бага зэрэг зөөлрүүлнэ

ОХУ: Сургуулиудад тавих шаардлагаа бага зэрэг зөөлрүүлнэ

ОХУ есдүгээр сарын 1-нд ЕБС-иудаа хэвийн горимоор нээхээр шийдвэрлэсэн. Коронавирусийн халдвараас сэргийлэхэд тавигдаж буй халдваргүйжүүлэлтийн нөхцөл шаардлагыг сургуулиудад бага зэрэг зөөлрүүлнэ хэмээн Хэрэглэгчийн хяналтын алба мэдээллээ.

Гэхдээ тухайн сургууль төрийн зүгээс тавигдаж байгаа бүхий л шаардлагыг хангасан нөхцөлд дараагийн шатны зөөлрүүлсэн арга хэмжээ авч болох ажээ.

Хүүхдүүдэд боловсрол олгох ажил тэргүүн ээлжинд тавигдаж байгаа ч эрүүл мэндийг нь сахин хамгаалах нь боловсролын байгууллагын давхар үүрэг болж байгаа юм. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдүүдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх шаардлага хамгийн түрүүнд тавигдаж байгааг Хэрэглэгчийн хяналтын алба анхаарууллаа. Ялангуяа усан сан зэрэг газар халдваргүйжүүлэлтийн шаардлага чанд сахих хэрэгтэй байгааг онцоллоо.

Хичээл эхлэхийн өмнө хүүхэд бүрийн биеийн халууныг үзэх юм. Боловсролын сайд Сергей Кравцовын хэлснээр есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт сургууль бүр дээр мэргэжлийн эмч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-04 66.181.184.232

Боловсрол хамгийн чухал салбар. Маск зуух ч боловсролоос хамаарна. Хуухдийг хохироох нь ирээдуйгээ хорлож байгаа хэрэг.

Avatar

badarch 2020-08-04 66.181.182.149

koronatai surguul. sonin yum ih bolno doo

Avatar

Зочин 2020-08-04 182.160.38.197

Manaih dagan duuraih heregtei!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж