ОХУ есдүгээр сарын 1-нд ЕБС-иудаа хэвийн горимоор нээхээр шийдвэрлэсэн. Коронавирусийн халдвараас сэргийлэхэд тавигдаж буй халдваргүйжүүлэлтийн нөхцөл шаардлагыг сургуулиудад бага зэрэг зөөлрүүлнэ хэмээн Хэрэглэгчийн хяналтын алба мэдээллээ.
Гэхдээ тухайн сургууль төрийн зүгээс тавигдаж байгаа бүхий л шаардлагыг хангасан нөхцөлд дараагийн шатны зөөлрүүлсэн арга хэмжээ авч болох ажээ.
Хүүхдүүдэд боловсрол олгох ажил тэргүүн ээлжинд тавигдаж байгаа ч эрүүл мэндийг нь сахин хамгаалах нь боловсролын байгууллагын давхар үүрэг болж байгаа юм. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдүүдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх шаардлага хамгийн түрүүнд тавигдаж байгааг Хэрэглэгчийн хяналтын алба анхаарууллаа. Ялангуяа усан сан зэрэг газар халдваргүйжүүлэлтийн шаардлага чанд сахих хэрэгтэй байгааг онцоллоо.
Хичээл эхлэхийн өмнө хүүхэд бүрийн биеийн халууныг үзэх юм. Боловсролын сайд Сергей Кравцовын хэлснээр есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт сургууль бүр дээр мэргэжлийн эмч ажиллана.
Холбоотой мэдээ