Microsoft компани TikTok-ийг “булаах” уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Microsoft компани TikTok-ийг “булаах” уу?

Microsoft компани TikTok-ийг “булаах” уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “TikTok” видео бичлэгийн аппликейшныг өөрийн улсад хориглох болсноо зарласан. Гэтэл АНУ-ын “Microsoft” компани “TikTok”-ыг худалдаж авахаар Хятадын “ByteDance” технологийн компанид санал тавьсан талаар “Associated Press” агентлагт мэдээлжээ.

“Microsoft” компаниас мэдээлснээр “TikTok” аппликейшныг АНУ, Канад, Австрали, Шинэ-Зеланд улсад ашиглах эрхийг худалдаж авахаар “ByteDance” компанитай хэлэлцэж байгаа аж. Уулзалт хэлэлцээ есдүгээр сарын 15 гэхэд эцсийн үр дүнд хүрэх найдлага байгаа гэнэ. Энэ талаар Цагаан ордноос ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна. “TikTok”-ийг АНУ-д хориглох нь Хятадтай хийж буй худалдааны дайн, зөрчилтэй холбоотой гэж олон ажиглагч дүгнэж байв.

“TikTok” бол олон улсад амжилттай тархсан, Хятадын цөөхөн аппликейшны нэг. Гэвч тус аппликейшныг хэрэглэгчдийн аюулгүй байдал болон цензурын улмаас Энэтхэг, Япон зэрэг хэд хэдэн оронд хориглоод байна. Цагаан ордны мэдээллээр “TikTok” аппликейшныг АНУ-д 100 сая орчим хүн хэрэглэдэг гэх судалгаа гарчээ.

“ByteDance” компани 2016 онд “TikTok” аппликейшн гаргасан нь Азид төдийгүй АНУ, Европын өсвөр үе, залуусын дунд ихэд алдаршсан юм. “Sensor Tower” аппликейшн хяналтын байгууллагаас мэдээлснээр TikTok” аппликейшныг хоёр тэрбум гаруй удаа татан авчээ. Тус аппликейшн ердөө 15 секундын видео бичлэгээр дамжуулан хөгжмийн аян дээр ам барих, бүжиглэх болон бусад видео хийх боломжийг хэрэглэгчдэд олгодог.

“ByteDance” компани өнгөрсөн 2019 онд “TikTok”-оос гурван тэрбум ам.долларын ашиг олжээ. Улмаар тус компанийн орлого 2018-2019 оны хооронд жилийн хугацаанд 7.4 тэрбум ам.доллараас 17 тэрбум ам.доллар хүрч өссөн байна. 2020 оны эхний улиралд “TikTok”-ийн орлого огцом өсч, 5.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь жилийн дүнгээр 130 хувийн өсөлт юм.

Мөн коронавирусийн цар тахлын эсрэг хөл хорионы улмаас хэрэглэгчдийн тоо өссөнтэй холбоотой. Тухайлбал, энэ оны эхний улиралд “TikTok” аппликейшныг 315 сая удаа татаж авсан байна. Зан Ейминий 2012 онд үүсгэн байгуулсан “ByteDance” компани өдгөө 105-110 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн дэлхийн хамгийн амжилттай яваа старт-ап бизнес болжээ. Тус компани энэ онд 28.2 тэрбум ам.долларын ашиг олох зорилго дэвшүүлсэ байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж