Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Хоёр тал хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгаалал болон бусад асуудлаар санал солилцлоо.
АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески цар тахлын үед хүүхдийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал нэлээд хурцдаж байгааг дурдаад “Бид өргөн хүрээнд хамтарч ажилладаг. Үүний нэг нь хүүхэд хамгааллын асуудал. Хүүхэд хамгааллын компакт гэрээний дагуу хэрэгжүүлэгчийг шалгаруулан, санхүүжилт олгох ажлыг Төрийн департмент хийж байгаа. Би Филиппинд яг адил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ асуудал олон салбарыг хамарсан бөгөөд зохицуулалт зохион байгуулалтыг зөв хийх нь чухал” гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, манай улсад хөдөлмөр эрхлэлт гол асуудал болоод байгааг онцлоод нийгмийн хамгаалал илүү зорилтот бүлэгт чиглэсэн байх ёстойг дурдав. Мөн Монгол Улсад ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувьтай байна. Үүний тэн хагас нь хүүхдүүд. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.
Үүнээс гадна АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор Америкийн Нийгмийн хамгааллын байгууллагатай холбогдсоноо дуулгав. Хариуд нь манай улс тэдний хуулийн дагуух орнуудын жагсаалтад хамрагдвал Монгол Улсын иргэд нийгмийн хамгаалал авах боломжтой гэж тайлбарласан байна. Тиймээс бид холбогдох материалыг хоёр удаа хүргүүлсэн бөгөөд хариу хүлээж байгаагаа танилцуулсан юм.
Эх сурвалж: ХНХЯ
иргэн 2020-08-03 64.119.20.102
АНУ өөрсдийнхөө хүүхдүүдийг хамгаалж чаддаг юмуу? Сураг сонсохноо хүүхдүүд нь хайр дутсанаас зэрлэгшиж б** шийдэмдээ хүрдэг, г*** лесби болдог ч гэх шиг хүний ёсноос гажууд юм л сонсдох юм. Монголчууд эртний Монгол заншлаараа хүүхдээ хүндэтгэн дээдлээд сургаж хүмүүжүүлээд явах арвин баялаг туршлагаа дэлгэрүүлээд явах нь зөв дөө гэх хүмүүс байж л байна шүү
Зочин 2020-08-03 49.179.148.226
Хөдөлмөр эрхлэлт гол асуудал болоод байгаа гэнээ. Танай улсын эдийн засгийн гол хэмжүүр явж явж. Хэзээ ч гол асуудал байна. Ядуурлын чинь гол үзүүлэлт. Хүүхэд хамгаалал муу байгаагийн чинь шалтгаан.
Ажлын байрны бодлого байна уу, чанартай цалин хөлстэй ажлын байрны бодлого чинь хаа байна вэ? Тарчигхан, бяцхан эдийн засгаа яаж томруулах юм бэ? Глобал юм ярьцгаа. Уурхайгаас өөр ярих юм байхгүй юу? Тэд нийт ажлын байрны 4-хөн хувийг бүрдүүлдэг шүү хаана ч.
ПАСТА 2020-08-03 202.126.90.73
Америкууд туслах гэж ядаад л, харин Монголчууд оросуудын боол болчихсон сууж байдаг?!