2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 35,067,159 төгрөгийн үнийн дүн бүхий 148,544 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +13.93%) болон "УБ-БҮК" ХК (BUK +8.91%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" ХК (SOR -13.33%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 45 ширхэг үнэт цаасыг 4,498,000 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.15 хувиар өсч 16548.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,544,164,930,701.77 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ