Их Британи: Коронавирусийг 90 минутад илрүүлэх оношлуур хэрэглэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Их Британи: Коронавирусийг 90 минутад илрүүлэх оношлуур хэрэглэж эхэлнэ

Их Британи: Коронавирусийг 90 минутад илрүүлэх оношлуур хэрэглэж эхэлнэ

Их Британийн Засгийн газар ирэх долоо хоногоос коронавирус, томууг 90 минутад илрүүлдэг оношлуурыг асрамжийн газар, лабораториудад нэвтрүүлэхээр болсон тухай мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр уг оношлуур нь өвлийн улиралд илүү үр дүнтэй бөгөөд газар дээр нь арчдас авч ДНХ-ээр нь оношлодог учир коронавирус ба улирлын томууг ялгахад тустай аж. Маш богино хугацаанд халдварыг илрүүлснээр коронавирусийн халдварын гинжин хэлхээг эрт зогсоох, улмаар өвчтөний амь насыг аврах магадлал нэмэгдэнэ гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.

Одоогийн байдлаар тус улсад ашиглаж буй оношлуурын шинжилгээний хариу ихэнх нь 24 цагийн дотор гарч байгаа бол зарим нь хоёр хүртэлх хоногийн дотор гарч байгаа юм. Тус улсад оношлуурын тоо хязгаарлагдмал байгаа учир нэн түрүүнд асрамжийн газрын ажилтнууд, өндөр настнуудыг шинжилгээнд хамруулахаар болжээ.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж