Өнөөдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар барилгын материалын 20 гаруй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр 100 айл орчмын замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан. Харин барилгын материалын худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга онцоллоо.
Налайхын барилгын материалын паркийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 40 га газарт үйлдвэр барина. Үүний 13 га газарт 100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг оруулах аж. Одоогийн байдлаар 13 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Энэ сард 100 айлд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзана гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн захирал С.Батжаргал хэлж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
citizen 2020-08-03 202.9.40.16
nemeed nogoo hachin dorvoljin sandwich barilguud bariad l bna lee
Зочин 2020-08-03 43.242.242.59
хотоос гаргах нь зөв
иргэн 2020-08-03 202.126.89.55
;Дүүрэг бүрт барилгын материалын зах байх ёстой доо.
ЖЕНКО 2020-08-03 66.181.161.106
ЗАХ БОЛ ЗАХ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ… ТЭГЭЭЛ ХОТЫН ХҮМ АМ ИХТЭЙ НУТАГ ДЭВСГЭРТ ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛАВ АЙН… ЭНХ60ЛД МУУ ХУЛГАЙЧ 20, 30 ЖИЛЭЭР ХОТЫН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ БОЙМОЛЖ БАЙНА ШҮҮ… НАРАНХҮҮ ХУЛГАЙЧТАЙ ХАМТАРЧ ДҮНЖИНГАРАВЫН ЗҮҮН ТАЛД ЗАХ ХИЙНЭ ГЭЖ СОЛИОРООД ЯВАА ШҮҮ АНХААРААРАЙ…
Guesto 2020-08-03 202.131.229.146
за ахаа