"Би Пеле, Марадона, Кройффыг харж байсан ч Месси хамгийн шилдэг нь"

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

"Би Пеле, Марадона, Кройффыг харж байсан ч Месси хамгийн шилдэг нь"

"Би Пеле, Марадона, Кройффыг харж байсан ч Месси хамгийн шилдэг нь"

Аргентин улсын Расинг багийн амьд домог Умберто Маскио Лионель Мессиг хамгийн шилдэг нь гэж бодож явдгаа илэрхийлжээ. Тэрбээр орон нутгийнхаа Кларин сайтад өгсөн ярилцлагадаа “Би Ди Стефано, Пеле, Марадона, Кройфф нарыг харж байлаа. Бүгдийг нь харсан. Гэхдээ Месси хамгийн шилдэг нь. Би тэдний зарим нэгтэй нь нүүр тулж байлаа. Гэхдээ ахин хэлье, Месси хамгийн шилдэг нь” хэмээжээ.

Цагтаа Аталанта, Фиорентина, Интер Милан зэрэг Италийн багуудад хүчин зүтгэж явсан Умберто Маскио Пеле болон Марадонаг гайхалтай байсныг хүлээн зөвшөөрсөн ч өнөө цагийн хөлбөмбөгийн одуудын сүүдэрт дарагдах байсныг дурджээ.

Тэрбээр “Пеле, Марадона хоёр өөрсдийн цаг үедээ гайхалтай байсан. Гэвч өнөө цагийн хөлбөмбөгийн хурд үнэхээр өөр. Зүгээр л Мессигийн оруулж буй гоолуудыг хар л даа. Тэр зүгээр талбай тойроод гүйгээд байдаггүй. Хэрэгтэй үед тэр хүсвэл  бөмбөгөө хөлөндөө наачихна. Би гайхалтай хурдтай олон хөлбөмбөгчин харж байлаа. Гэвч тэд бөмбөг туухаараа удаан болдог. Харин Месси яг эсрэгээрээ тэр бөмбөгтэй байхаараа үнэхээр гайхалтай” хэмээжээ.

Барселона багийн төлөө 729 тоглолтонд оролцож 633 гоол оруулж, клубын түвшинд хүртэж болох бүхий л шагналыг хүртсэн Мессид олон улсын түвшинд гагцхүү хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан дагина л дутуу байна. Пеле, Марадона гэх Месситэй харьцуулагддаг домгууд бүгд л шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д түрүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж