Хонгконгчууд Хятадын тусламжийн эмч нарыг хардав

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

Хонгконгчууд Хятадын тусламжийн эмч нарыг хардав

Хонгконгчууд Хятадын тусламжийн эмч нарыг хардав

Хонгконгод коронавирусийн халдварыг оношлоход туслахаар Хятадын Засгийн газраас 60 эмчийн багийг илгээхээр шийдвэрлэжээ. Улмаар эхний ээлжийн долоон эмч Хонгконгод ирсэн байна. Хонгконгод коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш анх удаа Хятадаас эмч нарын баг илгээсэн нь энэ юм. Хятадын эмч нарын олонх нь өмнөд хэсгийн Гуандун мужаас ирсэн байна. Хонгконгод өчигдөр коронавирусийн 115 шинэ тохиолдол бүртгэгдэж, тархалт огцом нэмэгджээ. Тус хотод нийтдээ 3511 хүн халдвараар өвчилсөн байна.

Харин Хонгконгийн зарим албаныхны зүгээс Хятадын эмч нарыг тагнуулын зорилгоор ДНХ-ын мэдээлэл цуглуулахаар ирсэн гэж хардаж байгаа аж. Хятадын засгийн газраас Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталснаас хойш ардчиллын төлөө тэмцэгчид болон Бээжингийн хоорондох зөрчил улам хурцадсан. Салан тусгаарлах, терроризм, гадаадын хүчинтэй хамтрах зэрэг үйл ажиллагаанд бүх насаар нь хорих ял оноох хуулийг Хонгконгод жил гаруйн хугацаанд үргэлжилсэн ардчиллын төлөөх бослого тэмцлийг дарах зорилгоор баталсан гэж үздэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж