Сүүлийн хагас зуунд болоогүй үйл явдлыг Space X компани бүтээж, олон улсын сансрын станц руу хөөрсөн хөлгийн хоёр нисгэгч нь дэлхий дээр өнөөдөр/2020.08.03/ 02:48 цагт эсэн мэнд эргэн ирлээ.
Тодруулбал, Space X компанийн Драгон капсул сансрын нисгэгч Даг Херли, Боб Бейнкен нарыг Мексикийн буланд амжилттай буулгасан байна. Анхан шатны тусламжийн завь капсул дээр шуурхай очин сансрын нисгэгчдийг гаргаж авчээ. Үүнээс өмнө 45 жилийн тэртээ Аполло хөлгийн модуль хамгийн сүүлд сансрын нисгэгчдийг усанд аюулгүй буулгаж байсан түүхтэй.
Хоёр сарын өмнө хөлгийг анх хөөргөх үйл ажиллгаанд Ерөнхийлөгч Дональд Трамп оролцож байсан бөгөөд өнөөдөр/2020.08.03/ тэрбээр өөрийн твиттертээ сансрын нисэгчид болон НАСА-д баяр хүргэжээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ