Covid-19: Иран нас барагсдынхаа тоог гурав дахин дарж, мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Иран нас барагсдынхаа тоог гурав дахин дарж, мэдээлжээ

Covid-19: Иран нас барагсдынхаа тоог гурав дахин дарж, мэдээлжээ

Иранд цар тахлаас болж нас барсан хүмүүсийн тоо Pасгийн газрынх нь мэдээлж байгаагаас бараг гурав дахин их болохыг BBC агентлаг олж мэджээ.

Тухайлбал, Ираны Эрүүл мэндийн яам долдугаар сарын 20-н хүртэл цар тахлын шинж тэмдэгтэй нийт 14405 хүн нас барсан хэмээн мэдээлж буй боловч Засгийн газрын баримтад 42 мянга орчим хэмээн тэмдэглэгдсэн байжээ.

Мөн  нийт халдвар авсан хүний тоог 278 827 хэмээн дарж байсан нь үнэндээ 451 024 байсан гэнэ.

Иран бол БНХАУ-аас гадна цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн орнуудын нэг. Түүнээс гадна сүүлийн үед тус улсад халдварын тоо хоёр дахь удаагаа огцом өсч байгаа юм.

Иранд цар тахлаар нас барсан анхны хүн нэгдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн ч BBC агентлагийн олж мэдсэнээр түүнээс бараг сарын өмнө анхны өвчтөн нас барсан гэнэ.

Иранд халдвар тархсанаас хойш маш олон хүмүүс албан ёсны гэх тоо баримтад эргэлзэж байснаас гадна зарим орон нутгийн удирдлагууд болон улсын удирдлагуудын мэдүүлэг зөрсөн тохиолдол цөөнгүй гарч байсан юм. Мөн хэд хэдэн орон нутгийн удирдлага халдварын бодит тоо, нөхцөл байдлыг Засгийн газар нуух гэж оролдож буй тухай ярьж байсан билээ.

Бодит мэдээллийг BBC агентлагт нэрээ нууцалсан эх сурвалж илгээсэн бөгөөд үүнд нь Иран дахь эмнэлгүүдийн өдөр тутмын тайлан, өвчтөнүүдийн нэр, нас, хүйс, шинж тэмдэг, огноо, хэр удаан эмчлүүлж буй, тухайн өвчтөний тусгай биеийн байдал гээд бүх зүйлийг нарийн тэмдэглэсэн байжээ.

Ийнхүү илгээхдээ эх сурвалж эл үйлдлээ бодит үнэнийг бүгдэд мэдүүлэх, цар тахлыг улс төрийн тоглоом болгохыг зогсоох зорилготой хэмээн тайлбарласан байна.

Улмаар тус мэдээлэлд буй нас барагсдын тоог шалгаж үзэхэд мэргэжилтнүүдийн таамаглан тооцоолж байсантай таарч байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж