Хар тамхины шинжилгээний хариу нөгөөдөр гарна

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Хар тамхины шинжилгээний хариу нөгөөдөр гарна

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст халаасандаа цагаан нунтаг бодистой мансуурсан эрэгтэйг энэ сарын 2-ны шөнө  баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тасгийн ажилтнууд шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг ганц худаг дахь урьдчлан саатуулах төвд хориод байгаа. Харин сэжигтний халааснаас илэрсэн бодисыг Гаалийн ерөнхий газрын лабораторт шинжлүүлэхээр өчигдөр өгсөн юм.  Шинжилгээний хариу энэ сарын 6-ны өдөр гарах юм байна. Эх сурвалжийн мэдээллээр дээрх этгээд ганцаараа баривчлагджээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж