ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин өчигдөр (2020.8.2) Швейцарийн иргэдийг хил нэвтрүүлэхийг зөвшөөрсөн зарлиг гаргажээ. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар Швейцарь улсын иргэд нисэх онгоцоор ОХУ-д ирэхийг зөвшөөрсөн байна. Улмаар хоёр орны хооронд агаарын тээврийн үйлчилгээг наймдугаар сарын 15-аас эхлэн сэргээхээр болжээ. Москва-Женев-Москва чиглэлд олон улсын нислэг долоо хоногт нэг удаа үйлдэх гэнэ.
Шийдвэрийг Шадар сайд Татьяна Голикавгийн тэргүүлсэн коронавирусийн хямралыг шийдвэрлэх төвийн хуралдаанаар наймдугаар сарын 1-нд гаргажээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ