АНУ-ын тэрбумтан, “Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск саяхан өөрийн твиттер хуудсандаа “Пирамидуудыг харь гарагийнхан байгуулсан нь тодорхой” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татжээ. Түүний жиргээг олон зуун мянган хүн дэмжиж “Like” дарсан байна.
Гэтэл маргааш нь Египетийн Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан сайд Раниа Аль Машат хариу жиргэж, Илон Маскыг өөрийн биеэр пирамидуудыг үзэж сонирхон, пирамидуудын түүхийг нь судлахыг урьжээ.
Мөн Гизагийн пирамидыг байгуулсан хүмүүсийн бунхныг нээж байсан Египетийн нэрт археологич Захи Хавасс Илон Маскын жиргээг няцаан пирамидуудыг эртний египетчууд барьж босгосныг батлах түүхийн баримтууд олон байдаг тухай хэвлэлд ярилцлага өгсөн байна. Дэлхий дахины эртний долоон гайхамшгийн нэгд тооцогддог пирамид нь Египетийн ихэс дээдэс, язгууртнуудыг мөнхөлсөн ариун дагшин газар төдийгүй түүхийн үнэт өв юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ