Йосип Иличич: Хууртагдаж байснаас коронавирусээр үхсэн нь дээр

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

Йосип Иличич: Хууртагдаж байснаас коронавирусээр үхсэн нь дээр

Йосип Иличич: Хууртагдаж байснаас коронавирусээр үхсэн нь дээр

Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигт энэ жил цахиур хагалан гарч ирсэн Словени довтлогч Йосип Иличич сэтгэл санааны гүн цочролд оржээ. Сериэ-А лиг саяхан өндөрлөсөн тул тэрбээр эхнэртээ гэнэтийн бэлэг барихын тулд төрөлх Словени улс руугаа нисэн очсон ч эхнэр нь өөр эрэгтэй хүнтэй хамт байсан аж. Энэ нь түүнд хүнд цохилт болж, гайхалтай тоглолтыг үзүүлж буй тэрбээр хөлбөмбөгөө орхих талаар хүртэл бодож байгаа гэнэ.

Аталанта баг энэ жил Сериэ-А лигтээ гуравдугаар байранд шалгарснаас гадна ирэх наймдугаар сарын 13-ны өдөр УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны хүрээнд Францын ПСЖ багтай тун чухал тоглолтыг хийх билээ. Харин энэхүү чухал тоглолтонд Йосип Иличич тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Өдгөө 32 настай тэрбээр өнгөрөгч Баасан гаригт багаасаа хувийн асуудлаа зохицуулна хэмээн чөлөө аван нутаг буцсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Харин түүнтэй ойр байдаг эх сурвалжийн хэлснээр Йосип Иличич “Хууртагдаж байснаас шинэ коронавирусээр өвчилж үхсэн нь дээр” хэмээжээ.

Йосиф Иличич энэ улиралд Аталанта багийн төлөө 34 тоглолтонд оролцон 21 гоол оруулж, 9 гоолын дамжуулалт өгч тун биширмээр тоглолтыг үзүүлж байгаа юм. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 11-нд УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Испанийн Валенсиа багийн эсрэг хийсэн тоглолтонд дөрвөн гоол оруулж тус тэмцээний түүхэнд нэг тоглолтонд дөрвөн гоол оруулсан хамгийн хөгшин мөн хамгийн анхны Словени тамирчин болж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: mulierlife.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж