Хотын даргын зангараг

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан нь 2019 оны 02 сарын 26-нд захирагчийн ажлаа хүлээн авч байсан бөгөөд энэхүү албыг хаших 1 жилийн богино хугацаанд нийслэл хотын ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлж олон улсын жишигт нийцүүлэх, зориулалтын дагуу ашиглаагүй хувийн томоохон газруудыг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болгох, ард иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор явган зам, гудам, хотхон хорооллын орц гарцыг чөлөөлөх зэрэг нөр их ажил, бүтээн байгуулалтыг зоригтойгоор хийж гүйцэтгэсэн билээ.

Үүний дүнд хотын төв талбайд ногоон байгууламж бүхий хөгжимт усан оргилуур ашиглалтад оруулж, чөлөөлсөн газруудад тохижилтын ажлууд явагдахын зэрэгцээ ард иргэд оршин суугчдын санал хүсэлтийг сонсож, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийслэл хотын нийт 46 байршилд орц гарцыг нээж, иргэлийг амар тайван амьдрах нөхцлөөр хангаж чадсан зангарагтай хотын дарга байсан.

Ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, ажил болгон хэрэгжүүлдэг, түмний итгэл хүндлэлийг хүлээсэн хүн гэдгийг 2020 сонгуулийн дүн илтгэн харуулж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нь УИХ-ын гишүүнээр сонгогдон, ард түмнийг төлөөлөх төлөөлөл боллоо.

Одоогийн хотын дарга Ж.Батбаясгалан танаас ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, тулгамдаад буй асуудлуудыг санаа тавин шийдвэрлэж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлаа Амарсайхан даргын адил “ЗАНГАРАГ”-тайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эрх ашиг нь зөрчигдөн хохирсоор байгаа иргэд, оршин суугчдаа хамгаалан, асуудлыг анхааран шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

"Маршал таун” хотхоны 5000 оршин суугчдын орц гарц одоог хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд 1500 өрхийн 5000 оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байсан тул оршин суугч бид асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа шаардлага хүргүүлж байсан юм.

МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ БАТЛАГДСАН
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРАГ

Бидний энэ санал гомдлыг хүлээн авч 07 сарын 28-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхан Нийслэлийн засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн дагуу "Маршал таун” хотхоны орц гарц хийгдэх хэсгийг хааж тавьсан 40 тоннын төмөр чингэлэгийг албадан буулгаж, хотхоны оршин суугчдад чөлөөтэй орж гарах боломжийг нээж өгсөн боловч тус компани бетоноор хана цутган босгож орц гарц гаргах боломжийг дахин хязгаарлан, хотхоны 5000 гаруй оршин суугчийн эрх ашгийг дахин ноцтойгоор зөрчиж, үнэхээр их дарамт учрууллаа.

ХУД-ИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА ИРЖ ОРЦ ГАРЦ ХААЖ ТАВЬСАН
ТӨМӨР ЧИНГЭЛЭГИЙГ ХОЛДУУЛЖ БАЙНА
НЗД-ЫН 2020 ОНЫ А/513 ДУГААР ЗАХИРАМЖИЙН ДАГУУ ХУД-ЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА ИРЖ ОРЦ ГАРЦЫГ ЧӨЛӨӨЛСӨН БАЙДАЛ
ОРЦ ГАРЦЫГ ЧӨЛӨӨЛСӨНИЙ ДАРАА ДАХИН ХААЖ
БЕТОН ЦУТГАХААР БЭЛТГЭЖ БАЙНА
ЧӨЛӨӨЛСӨН ОРЦ ГАРЦЫГ БЕТОНОН ХАНААР ДАХИН БҮРЭН ХААСАН

Хотын дарга Ж.Батбаясгалан таны батласан захирамжийн дагуу Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба үүргээ гүйцэтгэсэн боловч нийслэл, дүүргийн шийдвэрийг үл тоон ийнхүү дураараа авирлаж байгаа үйлдлийг Хотын дарга та анхааралдаа авч, МУ-ын иргэн, Маршал таун хотхоны нийт 1500 өрхийн 5000 оршин суугчид бидний зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж, тулгамдаад буй асуудлыг цаг алдалгүй шийдэн ард иргэдийнхээ төлөө шийдвэр гаргана гэдэгт итгэж, найдвар тавин хүлээж байна.

МАРШАЛ КОМФОРТ ХХК, МАРШАЛ КИНГ СӨХ БОЛОН

МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ 1500 ӨРХИЙН

5000 ОРШИН СУУГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж