А.Амбасэлмаа: 429 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

А.Амбасэлмаа: 429 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, August 2, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдрийн /2020.08.03/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Манай улсын хувьд өчигдрийн байдлаар тусгаарлалт ажиглалтад шинээр нэг хүн орж, 29 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2752 тусгаарлах ажиглах байранд байна. Тэдэнд 38 их эмч, 97 рецидент эмч, 84 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн байгаа. Эдгээр хүнд 13 их эмч 52 сувилагч, асрагч тусламж үзүүлэн ажиллаж байна.

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэрэгт 11 эмч мэргэжилтнүүд ажиллаж, 8000 гаруй хүнд тандалт судалгаа, асуумж хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 тусгай дугаарт 90 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөмж авсан. Шуурхай 119 апплекишнээр АНУ улсаас манай улсын нэг иргэн утасдаж, зөвлөгөө авсан. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 119 дугаарт нийт 1084 дуудлагын дагуу зөвлөгөө өгснөөс 55 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ, 18 хувь нь урьдчилан сэргийлэх, 18 хувь нь тусгаарлалтын үйл ажиллагаа, 12 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой, найм нь дэлхий дахины нөхцөл байдлын талаарх асуулт, зөвлөгөө авсан.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

2020 оны наймдугаар сарын 2-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 429 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Үүнд, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн иргэд, Афганистанаас ирсэн цэрэг дайчид, ХӨСҮТ-д ажиллаж байсан гурван эмч, ажилтан, ажиглах байранд байгаа найман хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 жолоочийн давтан шинжилгээ багтсан. Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 230, эмчилгээ хийлгэж байгаа 63 хүн байна. Тэдний 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний бие хүндэвтэр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж