Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

ОХУ наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Бүгд найрамдах Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг орнуудтай харилцан агаарын хилээ нээгээд байгаа билээ. Энэ хүрээнд ОХУ-д байнга оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлнэ гэх шийдвэр гаргасан байна.

Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газраас мэдээлснээр, монгол иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх тохиолдол ихэсчээ. Гэвч Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол гарч байгаа аж. Иймд монгол иргэддээ ОХУ-ын газар нутгаар дамжин нисэх шийдвэр гаргахаас өмнө мэдээллээ сайтар нягтлахыг анхааруулсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж