Амазоны ширэнгэн ой шатсаар байна

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

Амазоны ширэнгэн ой шатсаар байна

Амазоны ширэнгэн ой шатсаар байна

Бразилийн албан ёсны эх сурвалжуудын дүгнэлтээр Амазоны ширэнгэн ойд энэ жилийн долдугаар сард гарсан түймрийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна.
Бразилийн үндэсний сансрын агентлагийн хиймэл дагуулаас авсан зургаас үзэхэд Амазоны ширэнгэн ойд энэ долдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 хувь илүү буюу 6803 түймэр гарчээ.

Ерөнхийлөгч Жайр Болсонаро ширэнгэн ойд хөдөө аж ахуй, уурхай эрхэлж, байгалийн баялаг олборлохыг хүчтэй дэмжиж иржээ. Гэвч бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, уул уурхай эрхлэхийн тулд  ойд түймэр тавьж, газар чөлөөлдөг нь Амазоны ой шатах шалтгаан болсоор ирсэн юм байна. Иймээс  Ерөнхийлөгч Жайр Болсонаро олон улсын хөрөнгө оруулагчдын хүсэлтээр газар чөлөөлөхийн тулд түймэр тавихыг өнгөрсөн долдугаар сарын эхээр хоригложээ.

Долдугаар сард гарсан түймрийн тоо эрс нэмэгдсэн нь өнгөрсөн жилийн найм, есдүгээр сард дэлхийг айдаст автуулсан том түймэр дахин давтагдаж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлээд байна .

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж