Сайншанд-Хамарын хийд чиглэлийн 5,2 км түр зам тавих ажлыг “Дорноговь-АЗЗА” ТӨХК хийж гүйцэтгэн, өнгөрсөн Ням гариг (2020.08.02)-т ашиглалтад оруулсан байна. Тус чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг тэмдэглэгээг анхаарч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг холбогдох албанаас анхааруулжээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, түр хугацаагаар хаасан билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ