Роскосмос 2021 онд хоёр жуулчин ОУСС-руу нисгэнэ | News.MN

Роскосмос 2021 онд хоёр жуулчин ОУСС-руу нисгэнэ

Роскосмос 2021 онд хоёр жуулчин ОУСС-руу нисгэнэ

Роскосмос 2021 онд хоёр жуулчин ОУСС-руу нисгэнэ

Роскосмос АНУ-ын фирмтэй хамтран 2021 онд хоёр жуулчин олон улсын сансрын станц (ОУСС)-руу нисгэхээр болсноо зарлажээ. Ийнхүү сансарт аялах хоёр жуулчны нэрийг 2021 оны эхний улиралд зарлах аж.

Роскосмосын энэхүү төсөлтэй хамтарч ажиллаж буй АНУ-ын фирм нь Сансрын адал явдал буюу Space Adventures фирм гэнэ. Тэд хамтран ажиллах гэрээнд 2019 оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд хоёр жуулчныг 2022 онд нисгэхээр анх ярилцаж байжээ.

Роскосмос энэ үйл ажиллагаандаа зориулж Союз-МС сансрын хөлөг, Союуз-2 тээгч пуужин бүтээх ажлаа эхлүүлж, хоёр жуулчин бүх зардлаа гаргаж байгаа аж.

Тэд азтай, асар их хөрөнгөтэй жуулчид боловч ОУСС-д очиж үзсэн анхны энгийн иргэд болохгүй. Үүнээс өмнө 2001 онд Роскосмос, Space Adventures хамтран ажиллаж сансрын анхны жуулчин Деннис Титог ОУСС-д хүргэж байсан юм. Тус аялалд Тито 20 сая ам.доллар зарцуулж байсан түүхтэй.

ОХУ 2009 онд сансар луу жуулчин хөөргөхийг түр хориглосон юм. Учир нь ОУСС-д ажиллах мэргэжилтнүүдийн тоо өсч, жуулчинд гаргах суудал дууссан байжээ.

Эх срувалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж