ХААН Банкны байгууллагын харилцагчид цалингаа цахимаар хийх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

ХААН Банкны байгууллагын харилцагчид цалингаа цахимаар хийх боломжтой боллоо

ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан цалин олгох үйлчилгээг цахимжуулж, илүү хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн Цалин дамжуулах үйлчилгээг нэвтрүүллээ.

Байгууллагын нягтлан бодогчид ажилтнуудынхаа цалинг олгохдоо банкны салбарт заавал очиж, хэрэв ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд гүйлгээг дахин банк руу илгээх, ингэснээр цалин ажилтнуудын данс руу шилжихэд тодорхой хугацаа орох зэргээр цаг их алддаг байсан. Харин одоо ХААН Банкны байгууллагын харилцагч та “Цалин дамжуулах үйлчилгээ”-г авснаар банкны салбарт очих шаардлагагүйгээр хэдийд ч, хаанаас ч 24 цагийн турш https://corporate.khanbank.com хуудсаар нэвтрэн орж, цалингийн гүйлгээгээ тухайн байгууллагын нягтлан бодогч нь өөрөө хийх бүрэн боломжтой болж буй юм. Мөн нягтлан бодогчдын гар ажиллагааг хөнгөвчлөн, ажлын ачааллыг бууруулснаар тухайн байгууллагын цалин олгох үйл ажиллагаанд доголдол үүсэх, аливаа асуудлыг хугацаа алдалгүй, шуурхай шийдвэрлэхэд тань туслах болно.

Цалин дамжуулах үйлчилгээний давуу талууд:

  • Үргэлж нээлттэй 24/7
  • Хаанаас ч, хэдийд ч 1-5 минутад цалингийн гүйлгээгээ хийх
  • “Цалин дамжуулах үйлчилгээ”-г нэвтрүүлсэн байгууллагуудын хувьд ХААН Банк доторх гүйлгээ үнэгүй (2020 оныг дуустал)
  • Банкны салбар орох шаардлагагүй

Байгууллагын харилцагч та тус үйлчилгээнд бүртгүүлэхийг хүсвэл өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандаарай. Энэхүү үйлчилгээг авахын өмнө байгууллагын харилцагчид гэрээгээ шинэчлүүлэх шаардлагатай бөгөөд цалингийн гүйлгээг зөвхөн төгрөгөөр хийгдэх болохыг анхаарна уу.

Байгууллагын харилцагч та Цалин дамжуулах үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч танд баярлалаа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж