14 удаагийн тусгай нислэгээр 3500 орчим иргэнээ татан авна | News.MN

14 удаагийн тусгай нислэгээр 3500 орчим иргэнээ татан авна

14 удаагийн тусгай нислэгээр 3500 орчим иргэнээ татан авна

14 удаагийн тусгай нислэгээр 3500 орчим иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Энэ дагуу 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.

08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар

08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар

08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар

08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит

08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж