Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар газрын зөрчил арилах захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлэгийг албадан буулгаж газар чөлөөллөө.
Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй. Хорооллын дунд байдаг ганц цэцэрлэгээ ийнхүү тоосгон гарааш, төмөр чингэлэгээр дугуйруулан хашжээ. 22Б байрны зөвхөн зүүн талд гэхэд 10-аас дээш жилийн насжилттай хуучин тоосгон гарааш 26, төмөр чингэлэг гурав байна. Хичээлийн шинэ жилээс өмнө газар чөлөөлөлт хийгдэж байгаад оршин суугчид баяртай байгаа бол гараашийн эзэд бухимдалтай байгаа аж.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Г.Ариунболд “Манай хороонд нийтийн эзэмшлийн зам талбай битгий хэл хоёр машин зөрөөд өнгөрөх зайгүй болчихоод байна. Тухайлбал, 21Б байрны орчимд ямар сул чөлөөтэй талбайгүй болохоор хоёр эгнээтэй замын нэг урсгалд оршин суугчид машинаа тавьдаг. Нэг урсгалаар нь машинууд зохицоод зөрж өнгөрдөг. Эдгээр тоосгон гараашийг буулгаж, нийтийн эзэмшилд өгч ногоон байгууламж бүхий тоглоомын талбай байгуулах эсвэл цэцэрлэг сургуульд зориулж авах саналыг оршин суугчид удаа дараа ирүүлсэн. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа арга хэмжээ юм” гэлээ.
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба “Өнөөдрийн буулгалтаар 15 гарааш, 40 тн гурван ширхэг төмөр чингэлэг албадан буулгаж газрыг чөлөөллөө. Цаашид 28 гарааш буулгаж газрыг бүрэн чөлөөлж, нийтийн эзэмшилд хүлээлгэн өгөх болно” гэв.
22Б байрны зүүн талд газар чөлөөлөлт хийгдсэнээр мянга гаруй м2 талбай нийтийн эзэмшилд шилжих юм.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
mgl 2020-08-03 202.9.40.163
zuv, ezed ni har amia bodood buhumdaj l baig, hot gedeg uur soyoltoi gazar.
Зочин 2020-08-03 202.179.24.164
зөв ажил
Зочин 2020-08-03 103.57.94.128
Yostoi zow 11 r horoolol 2r surguuli orjim bituu graj buulgad ogoojee
Ozchin 2020-08-03 202.126.88.152
Зөв. Одоо СБД-ийн 10-р хороонд байгаа гражуудыг буулгах хэрэгтэй. Сургууль цэцэрлэг тойрсон олон гражууд нийтийн эрх ашгийг боогдуулж байна. Сургууль цэцэрлэг тарах үеэр эцэг эхчүүд
Зочин 2020-08-03 103.26.193.171
Бичсэн сэтгэгдэлийг битгий устгаад бай.
Зочин 2020-08-03 103.26.193.171
120 000 – ын иргэд шиг нэгдэж байж НААД газраа хамгаалж хүүхдийн тоглоомын талбай хийх хэрэгтэй . Хотод зөвшөөрөлгүй ийм үргэлжилсэн гараж олон бий шүү . Бүгдийн унтаагаараа . Зарим газар явах зай байтугай амьсгалах агаар алга .
Бас л ухарч байгаа юм шүү 2020-08-03 202.126.89.210
Бас л ухарч чадаж байгаа юм шүү. Одоо төдхөн энэ газар дээр нь нэг барилга баригдана. Анхнаасаа бариулчихсан хүний өмчийг нурааж байж бид ардчилал байгуулахгүй ээ. Газар олгосон албан тушаалтанд ямар хариуцлага тооцсон юм. Бусдын өмчийг сүйд хийснийхээ төлөө ямар нөхөн төлбөр өгсөн юм. Ингээд л цамнаад байвал энэ байдал удахгүй байх даа. Монголчууд бидэн чинь эрх чөлөөний мэдрэмж өндөртэй улс. Шударга ёсыг ч бас гүн гүнзгий мэдлэг. Гэхдээ харин ингэж дэгэсдүүлбэл зүгээр суухгүй нь лав