Жо Байден сонгогдвол Хятадтай хийж буй худалдааны дайн зогсоно | News.MN

Жо Байден сонгогдвол Хятадтай хийж буй худалдааны дайн зогсоно

Жо Байден сонгогдвол Хятадтай хийж буй худалдааны дайн зогсоно

Жо Байден сонгогдвол Хятадтай хийж буй худалдааны дайн зогсоно

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ирэх сонгуульд Цагаан ордны тэргүүнээр сонгогдвол АНУ-ын гадаад бодлогод эрс өөрчлөлт хийхээ мэдэгджээ. Тэрбээр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг тэргүүлэн өрсөлдөж буй. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын олон улсын харилцаанд шүүмжлэл дагуулсан олон том өөрчлөлтийг Жо Байдан эргүүлэх гэнэ. Тэрбээр Ойрхи Дорнодоос Ази, Латин Америкаас Африк, Европ дахь худалдаа, терроризмтой тэмцэх, зэвсгийн наймааны хяналт, цагаачлалын бодлого зэргийг өөрчлөхөөр төлөвлөжээ. Эн тэргүүнд тэрбээр Дональд Трампын засаг захиргааны үед холдож, зөрчилтэй тулгарсан уламжлалт холбоотны харилцаагаа сэргээнэ.

Түүхэндээ АНУ-ын гадаад бодлого харьцангуй тогтвортой байсан бөгөөд Ардчилсан болон Бүгд найрамдах аль ч намын нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон өөрчлөгддөггүй байв.  Холбоотон болон “дайсан”-уудын харилцаанд баримтлах бодлого ижил ч харьцангуй холын хамаарал бүхий орнуудтай АНУ-ын эрх ашгийг хамгаалж иржээ. Гэвч бүхнийг Дональд Трамп гарч ирснээр өөрчилжээ. Түүний америкчуудын эрх ашгийг нэгдүгээрт тавих, хамгаалах бодлого нь гадаад бодлогод холбоотон болон дайснуудтай харилцах байдлыг өөрчилсөн. Тэрбээр дайсагнагч Хойд Солонгостой харилцаагаа сайжруулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэт ойр ажилладаг гэх хардлага газар авчээ. Гэсэн ч Дональд Трампын өөрчилж чадаагүй зүйл үлджээ. Улс төр шинжээчид АНУ-ын гадаад бодлогыг нисэх онгоц тээвэрлэгчтэй зүйрлэдэг. Тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ-ыг гаргахын тулд жил гаруйн хугацаа зарцуулсан бөгөөд олон улсын шүүмжлэлтэй тулгарсан. Түүнчлэн Дональд Трамп дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах зарлиг гаргасан ч арваннэгдүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө эцэслэн шийдэгдэж амжихгүй. Түүнчлэн Германд байршсан АНУ-ын хэдэн мянган цэргийг гаргахад ч хэдэн жил шаардагдана. Трампын засаглалын хугацаанд түүнд тулгарсан хамгийн том бэрхшээл нь туршлага болон найдвартай зөвлөх дутмаг байв.

Харин Жо Байдены хувьд тэрбээр АНУ-ын Сенат болон Цагаан ордонд алба хашсан туршлагатай. Жо Байден бол 2009 оноос 2017 он хүртэл АНУ-ын 47 дахь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, 1973-2009 онд АНУ-ын Сенатад Делавэрийг төлөөлж оролцсон.   Түүний хувьд өөрчлөлт хийхэд илүү хялбар байна. Тэрбээр үндэсний аюулгүй байдал болон тагнуулын асуудлыг Трампаас илүү ойлгоно. Жо Байдены багт гадаад харилцааны туршлагатай олон хүн зөвлөхөөр ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн дэд туслах Жейк Сулливан, Жорж Бушийн гадаад харилцааны топ зөвлөх байсан Николас Бюрнс зэрэг багтжээ.

Дональд Трампын америкчуудын эрх ашгийг хамгаалах бодлогоос болж Хятадтай бүрэн хэмжээний худалдааны дайн өдөөсөн. Үүнийг Жо Байден шүүмжилж, Хятад руу хайр найргүй дайрсан гэж буруутгажээ. Түүний шийдвэр олны анхаарлыг ихээр татсан ч үр дүнгүй байгааг гадаад харилцааны бодлогын зөвлөх Жефф Прескотт мэдэгджээ.

Байдан АНУ-ын ерөнхийлөгч болвол дараах өөрчлөлт хийгдэнэ:

Ойрхи-Дорнод: Палестины автономит эрхийг хамгаалах дэмжлэгээ сэргээнэ. Гэхдээ тэрбээр Йерусалим руу нүүлгэсэн АНУ-ын элчин сайдыг яамыг буцаан Тель Авивт авчрах талаар дурдаагүй. Дональд Трамп Йерусалимыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Элчин сайдын яамаа нүүлгэснээр Палестины бүрэн эрхэд халджээ.

НҮБ: НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болон Хүний эрхийн зөвлөл дэх АНУ-ын гишүүнчлэлийг сэргээнэ.

Европ: Холбоотноо шүүмжилж, буруушаасан өнгө аястай Дональд Трампын хандлагыг өөрчилнө. Гэхдээ тэрбээр Умард Атлантын цэргийн эвсэл буюу “NATO” байгууллагын холбоотнуудын харилцаанд зөрчил үүсгэх эрсдэлтэй.

Африк: тус тив дэх АНУ-ын байр суурийг бэхжүүлэхийг хичээнэ. Африк тив нь АНУ ба Хятадын хооронд өрсөлдөөний шинэ талбар болсон юм.

Ази: Япон, Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэрэг байнга байрших бодлогыг хэвээр хадгалж, сэргээнэ. Харин тэрбээр Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахгүй.

Латин Америк: Мексик болон бусад орны цагаачдыг шүүхийн шийдвэргүй албадан нутаг буцаах гэрээг хүчингүй болгоно. Тэрбээр өмнөд хил дээр хана барихаас илүү үр ашигтай зүйлд анхаарлаа хандуулна. Мөн тэрбээр Барак Обамагийн үед эхэлсэн Кубатай харилцаагаа сайжруулах бодлогыг сэргээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ерөнхийлөг нь хамааралгүй 2020-08-03 66.181.189.160

Америкт ерөнхийлөгч дангаараа шийд гаргахгүй, сенат нь дэмжих ёстой. Жо Байден ерөнхийлөгч болох ямар ч хамаагүй, Америк бол дарангуйллын орон биш, ардчилсан орон тул ерөнхийлөгч бие даасан шийд гаргадаггүй

Avatar

mongol 2020-08-03 59.153.114.10

Ene zuv bodlogo bn jo baiden yalah ni gartsaagui

Avatar

бүх тохироо аль эрт хийгдсэн 2020-08-03 192.82.66.101

Байден боллоо ч одоо явуулж байгаа Америкийн болдлого үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Үүний тод жишээ бол өнгөрсөн 7 хоногт болсон явдлууд, тэгээд ч Америк шиг том гүрний бодлого ерөнхийлөгчөөсөө бараг хамааралгүй.

Avatar

Зочин 2020-08-03 203.91.115.53

Сэтгэгдэл яагаад гаргахгуй байна?

Avatar

Зочин 2020-08-03 203.91.115.53

Хятадад элэгтэй Байден ялвал дэлхий нийтээрээ дахиад л Хятадын дарангуйлал руу буцаад орно. Ундэсний уйлдвэрлэл хегжихгуй Хятадын чанаргуй хямд хунс барааг хэрэглэж хордсон хэвээрээ байна

Avatar

болдоо 2020-08-03 202.126.90.93

трамп бол бизнесийн хүн, бизнесийн хүн төрд хэрэггүй гэдгийг саяын дөрвөн жил харууллаа ш дээ, төрд жинхэнэ улс төрч хэрэгтэй, байден бол жинхэнэ улс төрч шүү ….

Avatar

Зочин 2020-08-03 192.82.66.101

ерөнхийлөгч солигдож л байдаг, тухайн орны бодлого үргэлжилж л байдаг

Avatar

Зочин 2020-08-03 192.82.66.101

хэн ерөнхийлөгч байх нь хамаагүй, том орны эрх ашиг нэгдсэн зарчмаараа л явна

Avatar

Зочин 2020-08-03 49.0.218.165

энэ бол хэрэггүй хог шаар трамп хамаагүй илүү гар

Avatar

Zochin 2020-08-03 192.82.69.40

Trump yalj hyatadiig dooshoo bairand tavina

Avatar

Zochin 2020-08-03 192.82.69.40

Trump yalj hyatadiig nam unagah heregtei, bairand n tavi.

Avatar

Зочин 2020-08-03 202.179.26.28

Нэгэн зүйл: Амеркийн ардчилсан нам бол зүүнийх. Манайхаар МАН гэсэн үг.

Avatar

Зочин 2020-08-03 202.179.26.28

Ylagdah n dee huur chin

Avatar

Зочин 2020-08-03 103.229.121.76

Энэ нөхөр битгий л сонгогдоосой. Америк Хятад 2 дайсагнасан харилцаатай байх нь Монголд тун ашигтай.

Avatar

Зочин 2020-08-03 202.55.188.86

Amerik sunuh ni

Avatar

Зочин 2020-08-03 202.131.247.170

Жо байден хятадын баадуудсан хүүхэлдэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж