Youtube суваг Оросын "Царьград" сувгийн видео хостингийг блоколсон нь оросуудыг үл тоомсорлосон, чөлөөтэй сэтгэн бодохын эсрэг үйлдэл боллоо хэмээн Москва хотын патриархийн Тамгын газрын хэрэг эрхлэгч епископСавва (Тутунов) хэлжээ.
YouTube суваг "Царьград"-аас гадна "Двуглавыйорел" сувгийг мөн блоклоод байгаа юм. "Царьград" болон "Двуглавыйорел" нь нэг эзэнтэй. Бизнес эрхлэгч Константин Малофеев аль алийг нь эзэмшдэг.
“Царьград” суваг энэ үйлдлийнх төлөө Youtube сувгийн эсрэг шүүхэд зарга мэдүүлэхээ мэдэгдээд байна.