Трамп: “TikTok”-ийг АНУ-д ашиглахыг хориглоно | News.MN

Трамп: “TikTok”-ийг АНУ-д ашиглахыг хориглоно

Трамп: “TikTok”-ийг АНУ-д ашиглахыг хориглоно

Трамп: “TikTok”-ийг АНУ-д ашиглахыг хориглоно

Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” аппликейшнийг АНУ-д ашиглахыг тун удахгүй хориглох тухайгаа Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт /2020.07.31/ мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр уг платформыг Америкийн компани эзэмших, худалдан авахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Түүний дээрх мэдэгдлийн дараа “TikTok”-ийг худалдан авахаар “ByteDance” компанитай хэлэлцэж байсан “Microsoft” компани хэлэлцээгээ зогсоосон тухай  “Wall Street Journal” сонин мэдээлжээ.   Мөн АНУ-ын өөр хэд хэдэн компани “TikTok”-ийн хувьцааг худалдан авахаар сонирхож байсан гэнэ.

“ТикТок” нь богино хэмжээний видео бичлэг хийж бусадтай хуваалцах зориулалттай цахим сүлжээний нэг хэлбэр бөгөөд өдгөө зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум ам.долларыг даваад буй юм. Харин АНУ-ын зүгээс уг платформыг тагнуулын зориулалттай, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Хятад руу дамжуулдаг гэж буруутгаж байгаа билээ. Уг платформыг Энэтхэгт ашиглахыг хориглоод байгаа бол Япон улс мөн хориглох талаар хэлэлцэж буй юм. Нөгөөтэйгүүр АНУ болон Хятадын хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн АНУ холбоотон орнууддаа энэхүү аппликейшнийг хориглохыг шахаж байж магадгүй гэсэн таамаглал ч байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-08-03 67.81.184.102

Demjij b.a

Avatar

ЗОЧИН 2020-08-03 96.51.169.163

Mанайд тэр WeChat хориглох хэрэгтэй.Wechat бол Хятадын иргэдээ хянадаг сошиал сүлжээ юм.Гэтэл сая Нийгмийн даатгалын website аар орсон чинь хүний хувийн мэдээлэлийг wechat, viber ээр авна гэсэн байх юм.Энэ улсад мэдээлэлийн аюулгүй байдлыг зохицуулдаг газар гэж байна уу????

Avatar

Зочин 2020-08-03 202.126.88.69

х*******н тик токийг манайд ч хориглох хэрэгтэй. Японд ч бас хориглох талаар яриад эхэлсэн шүү.

Avatar

Зочин 2020-08-03 202.126.88.69

Х.у ж.а. а гэдэг үг хараалын үг үү тэ. Гах гах. Хятадын коммунист намын сайт шив. Монгол дахь эзэн нь Элбэгдорж.

Avatar

fucktrump 2020-08-03 92.38.148.53

Ene eneedtei ulbar shar sarmagchin hedhen nasand hureegui huuhduudeer chaduulchaad tiktokiig horigilj bgaa n unen ineeddteei. uuriinirged n heden myagaaraa covid-19-oos bolj nas barj bhad neg social media platfromiig haahiin tuld hudee bultiilgeed guriigeed bgaa bhgui yu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж