Сансарт Оросын хог хаягдал ихэссэнийг АНУ мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.03-нд нийтлэгдсэн

Сансарт Оросын хог хаягдал ихэссэнийг АНУ мэдээлэв

Сансарт Оросын хог хаягдал ихэссэнийг АНУ мэдээлэв

Сансрын тойрогт ачаа зөөвөрлөх зориулалт бүхий Оросын "Фрегат" төхөөрөмжийн түлшний сав өнгөрсөн тавдугаар сарын 8-нд сансарт дэлбэрсэн. Энэхүү дэлбэрэлтээс үүссэн170 гаруй хэлтэрхийнүүд сансрын хог хаягдал болоод байна хэмээн space-track.org сайт АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээллийг эш татан мэдээллээ.

АНУ-ын цэргийнхний мэдээгээр анх дэлбэрэхэд 65 хэлтэрхий үүссэн бол одоо хэлтэрхийнүүд бутран 175 болоод байгаа гэжээ. Түлшний сав дэлбэрсний дараахан эдгээр хэлтэрхийнүүд олон улсын сансрын станцууд болон хиймэл дагуулуудад аюул учруулахгүй хэмээн "Роскосмос" мэдэгдсэн.

space-track.org сайтын илрүүлснээр 1000 км-ийн радиуст 175 хэлтэрхий байгаа ажээ. АНУ-ын цэргийнхний мэдээгээр эдгээр нь сансрын орбитод доод тал нь 230-1074 км, дээд тал нь 305-6051 км-ийн өндөрт нисч байгаа ажээ.

Дэлбэрсэн түлшний сав зорилтот үүргээ гүйцэтгээд түлш нь дуусан төхөөрөмжөөсөө салсан байхдаа дэлбэрчээ. Эг түлшний савыг 2011 оны долдугаар сараас хойш ашиглаж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж