APSED III буюу сэргэж байгаа халдвар, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх Ази, Номхон далайн стратегийн техникийн зөвлөлдөх уулзалт 2020 оны 7 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.
2005 онд байгуулагдсанаас хойш анх удаагаа цахим хэлбэрээр явагдаж байгаа тус уулзалтад ДЭМБ-ын Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн нийт 48 улс оролцож, олон эх сурвалжит тандалт, хөл хорио, хязгаарлах арга хэмжээ, хавьтлын судалгаа, хилийн хяналтын арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцоо, эм, вакцины чиглэлээр хийгдэж байгаа туршилт, эрсдэлийн мэдээлэл харилцаа, олон нийтийн оролцоо, лабораторийн оношилгоо болон тогтолцоо, зооноз зэрэг асуудлын хүрээнд авч байгаа арга хэмжээ, туршлагаасаа хуваалцсан байна.
Тус уулзалтаар COVID-19-ийн үед Монгол Улс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар танилцуулан, “Олон эх сурвалжит тандалт” сэдвээр илтгэл тавьж, туршлага солилцжээ. Энэхүү уулзалтад Шадар сайдын ажлын алба, ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ, ДЭМБ-ын төлөөлөл оролцож, дүгнэлт, зөвлөмжид санал оруулах юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ