Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нагоя башёд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.02-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нагоя башёд түрүүллээ

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нагоя башёд түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр /2020.08.02/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрсөн Нагоя башёгийн 15 дахь өдөр аваргын өрсөлдөөний хоёр гол бөх болох озэки Асанояама болон Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар тун чухал барилдаанууд хийлээ.

Ёкозүна Хакүхо 12 дахь өдрийн барилдааны явцад баруун өвдгөндөө бэртэл авсан тул Нагоя башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болов.

Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй озэки Асанояама башёгийн 15 дахь өдөр сэкивакэ Шодайтай тааран барилдаж, нагоя башёгийн 12 дахь ялалтаа авсан. Ингэснээр Асанояама энэ жилийн нагоя башёг 12 даваа, гурван унаатай өндөрлүүллээ. Харин Шодай 11 даваа, дөрвөн унаатай болсон юм.

Жүрёо зиндаанаас эргэн дэвшиж гарч ирсэн өдгөө 28 настай Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр сэкивакэ Митакеүмитай тун чухал барилдаан хийлээ. Хэрвээ тэрбээр өнөөдөр/2020.08.02/ сэкивакэ Митакеүмиг ялж чадвал нагоя башёд түрүүлэх байсан юм. Харин Митакеүми ялвал нэмэлт барилдаан хийх эрхтэй болох байлаа. Ийнхүү чухал барилдаанд Тэрүнофүжи Ган-Эрдэнэ давснаар 13 даваа, хоёр унаатай болж, нагоя башёд түрүүллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж