Архинд донтсон 10 энэтхэг гар ариутгагч шингэн ууж амиа алджээ | News.MN

Архинд донтсон 10 энэтхэг гар ариутгагч шингэн ууж амиа алджээ

Архинд донтсон 10 энэтхэг гар ариутгагч шингэн ууж амиа алджээ

Архинд донтсон 10 энэтхэг гар ариутгагч шингэн ууж амиа алджээ

Энэтхэгийн нэгэн хотод спиртийн агууламж бүхий гар ариутгагч бодис уусны улмаас 10 хүн амиа алджээ. Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээ авч, орон нутгийн архины дэлгүүрүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаасан байна.

Хохирогчид дэлгүүр хаалттай, архи худалдаж авч чадахгүйн улмаас ариутгагч бодис уухаар ​​шийдэцгээжээ. Сиддхарт Каусхал дүүргийн цагдаагийн ахлах ажилтан "Согтууруулах ундаанд хэт донтсон зарим хүмүүс гар ариутгагч бодис ууж хэрэглэдэг байсан" хэмээн ярьсан байна.

Хотын иргэн Каушал хэлэхдээ "Коронавирусийн тархалттай холбоотой арга хэмжээний улмаас согтууруулах ундаа хэрэглэх боломжгүйд хүрсэн. Бидэнд гар ариутгагч бодис бэлэн байдаг. Ариутгалын бодис уусан өөр хэдэн хүн эмнэлгээс гарсан” гэжээ. Мөн тэрбээр "Нас барсан хүмүүсийн зарим нь эрүүл мэндийн өөр асуудалтай байсан" гэж нэмж хэлсэн байна.

“Хиндустан Таймс” сонинд мэдээлснээр, хохирогчдын зарим нь ариутгагч бодис хэрэглэснээсээ хойш хэдэн цагийн дараа гэрээсээ гарч явсан болохыг ар гэрийнхэн нь цагдаад мэдэгджээ. Тэд хэр их хэмжээний ариутгагч бодис уусан нь тодорхойгүй байгаа аж. Орон нутгийн хэвлэлд “Хохирогчид 25-65 насныхан байсан” гэж мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд хуурамч архи хэрэглэсний улмаас 86 хүн амиа алдсан талаар Энэтхэгийн хойд хэсгийн Пенджаб мужийн албаны хүмүүс мэдэгдсэнийг ВВС агентлаг уламжлав.

Эх сурвалж: SKY NEWS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-02 103.10.23.217

хүнд гарууд байна даа.

Avatar

Зочин 2020-08-02 66.181.161.42

Gar arhind dontohuu bas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж