Монгол Улс энэ оны нэгдүгээр сараас “Covid-19” цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хилээ хаасан. Улмаар эдийн засаг зогсонги байдал орж, экспорт эрс буурснаар төсвийн орлого оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад буй.
Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай нэмэлт санхүүжилт дайчилж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмсэн, орлого багатай ядуу өрхүүдэд олгодог хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүжилтыг хоёр дахин нэмсэн, орлого буурсан 6.9 мянган ААН-ийн 73 мянган хүнд сар бүр 200 мянган төгрөг, Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг иргэд болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн зэрэгт одоогийн байдлаар 768 тэрбум төгрөг нэмж зарцуулжээ.
Түүнчлэн иргэд, ААН, байгууллагуудын орлогыг хамгаалах зорилгоор нийт 1 их наяд 877.9 тэрбум төгрөгийн НДШ, Хувь хүний орлогын болон ААН-ийн орлогын албан татвар, түүний алданги, торгуулийг бүрэн чөлөөлсөн. “Covid-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байгаа аж.
Төсвийн орлого их хэмжээгээр тасарч, төлөвлөөгүй зардал нэмэгдэн, нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардагдаж байгаа ийм нөхцөлд Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагуудтай идэвхитэй хэлцэл хийж нийт 301 сая ам доллар буюу 800 гаруй тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй эх үүсвэрийг төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээн авчээ.
Гадаадын зээл, тусламж болон төсвийн эх үүсвэрээр иргэд, олон нийтэд чиглэсэн цалин тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн салбар зэрэг төрийн үйлчилгээний зардлуудыг төсвийн хуулийн дагуу цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байгаа аж.
ЗГХЭГ-ын ТАЙЛБАР
1. АХБ-наас зээл 100 сая ам доллар.
Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн санд хүлээн авсан.
2. ОУВС-аас зээл 99 сая ам.доллар. Энэ оны 6 дугаар сарын 8-нд хүлээн авсан.
3. Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам доллар.
2020-2024 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байна.
Төсвийн дэмжлэгээс гадна Засгийн газар “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төслийн санхүүжилт хэлбэрээр нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүд бүрдүүлсэн.
4. Дэлхийн банкнаас 26.9 сая доллар:
2020 оны 4 дүгээр сарын 09-ний Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11.500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүр шилжинэ.
5. Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган ам доллар. Энэ оны 6 дугаар сарын 17-нд хоёр өөр тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан.
Эхний 1 тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу "Covid-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон улс дотроо шууд шилжинэ.
249 сая иенийг Япон улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас хүмүүс сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.
6. АНУ-ын ЭСЯ-наас 1.2 сая ам.доллар
2020 оны 3 дугаар сарын 24-нд АНУ-ын Засгийн газар “Covid-19” халдварын эсрэг тэмцэхэд зориулж Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан ЭМЯ, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.
7. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам долларын зээл тусламж авсан
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь НҮБ-ын системийн байгууллагын хувьд ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж байгаа. НҮБ-ын системийн байгууллагууд УОК, ОБЕГ, ЭМЯ-тай “Covid-19” цар тахлын нөхцөл байдал үүссэн үеээс эхлэн шуурхай хамтран ажиллаж төрөл бүрийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхийг бэхжүүлэх хүрээнд дээрх тусламжийг үзүүлжээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-08-02 202.126.88.147
Тэтгэмж авсан компаниудаа нэр устай нь тавьчихаач!
Зочин 2020-08-02 202.21.107.66
Маниусыг тэнэг гээд бодчиж. Эсвэл троллуудаа лаг гээд бодчиж. Ичээсэй
Зочин 2020-08-02 210.238.186.160
Гурван саяхан хүн амын ажил амьдрал эрүүл мэнд дэд бүтцийг бүрэн шийдэхээр л маш их тусламж өгчээ. Яагаад тэгээд ядарсан ард түмэн, албан байгууллагаас хандив аваад байсан бэ. Эсэргээрээ ард олондоо туслах ёстой байтайл. Энэ бүгдийн задаргаа нарийн санхүүгийн тайланг хөндлөнгийн гадаад дотоодын аудитаар шалгуулаад ард түмэнд ил мэдээлэх нь зөв. Сонгуульд ямар мөнгөөр явагдсанг давхар шалгах хэрэгтэй. Гишүүдээсээ татвар авахгүй мөртлөө тэр их эх үүсвэр хаанаас сонгуульд олж ялав.
Баатар 2020-08-02 66.181.182.210
Тусламж биш ш дээ, дандаа зээл. Тэгээд тэр зээлээ хэрэггүй юм маш их авж бгаа. Ер ингэж зээл авах хэрэггүй л бгаам
Зочин 2020-08-02 5.183.179.176
Гадаадаас вирус тээгч нарыг авхад хэдэн тэрбум зарцуулж байгаа биз дээ. Энэ вирус тээгчдийн улс л авчирч байгаа шүү!
Зочин 2020-08-02 202.131.243.186
тэр вирус тээгч гээд байгаа хүмүүс чинь өөрсдийн зардлаараа ирж байгаа шүү. тусгаарлах байрны зардлаа бас өөрсдөө гаргаж байгаа. гаргаж чадахгүй нь дараа нь ажил хийхээр болсон гээд байгаагүй бил үү. харин тэр урдуур хойгуур гүйц яваад орж ирсэн гэх хүмүүсийг чухам хэний зардлаар авч ирж байгааг мэдэхгүй юм.
Зочин 2020-08-02 73.241.138.240
Энэ их мөнгөнөөс ард иргэддээ сар бүр нэг сая төгрөгийг тараан өгөөд цаана нь өчнөөн жижиг дунд бизнэс эрхлэгчдийг дэмжиж,
эмнэлгийн тоног төхөөрөмж авч болох хангалттай их мөнгө. Түүнчлэн үзэгчгүй наадам хийхийн оронд тэр төсөв мөнгөөр гадаадад байгаа иргэдээ бүрэн татах боломжтой байв. Даанч зөвхөн өөртөө болон ар гэр үр хүүхэдээ тэтгэж буй бололтой.
Зочин 2020-08-02 202.126.90.81
Манай компани л лав тэр ажилгүйдлийн орлого буурсан гэдэш тэтгэмжийг аваагүйдэг.Тэр 70 хэдэн мянган хж ахуйн нэгжээ нэр устайгаар нь зарламаар байна
Зочин 2020-08-02 106.102.128.95
Засгийн газрын ажил яаж зээл авч, яаж тэрийгээ хувааж идэх вэ л юм даа. Хүүхдийн мөнгө нэмэхдээ эгээ л халааснаасаа мөнгө гаргаж өгч байна илбэчин шиг л аашилж байсансан. Энэ мөнгөний зарцуулалтыг бүр нарийн задаргаатай олон нийтэд үзүүлэхийг шаардаж байна.
БАТСҮРЭН 2020-08-02 158.208.192.248
МУУ л******д ЗӨВХӨН ХУВААЖ ИДЭХИЙГ Л УРЬДАВ БОЛГОСОН. ҮҮНИЙ ОРОНД ИРГЭДЭЭ ТАТАЖ АВААД ОЛИГОТОЙ ХАНГАМЖТАЙ БУУДАЛД ТУСГААРЛААД БАЙЖ БОЛОХ Л БАЙСАН. МӨН ИРГЭД ӨӨРСДӨӨ ХОЁР ДАХИН ӨНДӨР ЗАРДАЛ ТӨЛӨӨД ИРЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ҮНЭХЭЭР ХӨГИЙН БЭРТЭГЧИН л******д ЯМАРЧ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ АЛГА.
Их мэдэх 2020-08-02 139.5.216.201
Эдийн засгийн өндөр мэдлэг мэргэжилтэй цар тахлын үед хэрхэн з/б-тай ажиллаж чаддаг тийм л хүн ерөнхий сайд хиых естой. Та нар цэргийн дарга бэлтгэл дэслэгчээс ийм юм нэхэж байгаа бол хол очиж хуцаарай. Нэг хүнд хэт их итгэж үе үеийн дүр исгэсэн шударга хулгайчдадаа ээлжлэн итгэж хэдэн жилийн дараа нжлимах нь Монголчуудын тавилан юм даа
Зочин 2020-08-02 103.229.122.246
Энэ их ер зээлээ болиочээ!!! Яаж менге еерсдее босгох, хямналт хийх, хариуцлагаа чангатгах замаар асуудлыг шийдэж болно. Хэрэггуй яам, орон тоог цомхотгох, терийн данхар бутэц, зардлыг хумих байсиймб!!!!!!!
Зочин 2020-08-02 176.63.23.193
Эдийн засгийн эргэлтэнд оруулсан бол ч болж л байна. Арай ч өөрсдөө идчихээгүй байлгүй. Ковид цаашид ч үргэлжлэх магад тул эмнэлгийн тоног төхөөрөмж мэтээ сайн бэхжүүлээсэй. Хэрэгтэй төхөөрөмж байдаггүй, дампуурчихсан салбар болоод байна. Гадаадаас хүмүүсээ хурдан татаж эх орон нь эзэнтэй төр гэдгээ олон улсад харуул.
Зочин 2020-08-02 122.201.24.231
Gadniikhan l maniusiig kharj khandaj tetgemj olgoson um bna. Tyynees manai zasgiin gazraas irgeddee zoeiulj gargasan zardal baikhgyi um bishyy. Bodvol ter mungunyyd n songuulid l yavaa bailgyi dee.
Зочин 2020-08-02 66.181.189.105
Энэ мөнгийг авахгүйгээр нийгмийн арга хэмжээний зарцуулалтыг багасгаж,боломжоороо өрөө төлөх шаардлагатай байгаа юмаа???
Иргэн 2020-08-02 59.153.114.27
мөнгөөр зодсон сонгууль болсон. Хэн хүнгүй мэднэ. Төрийн эрхийг мөнгөөр
Иргэн 2020-08-02 172.58.143.29
Тайлагнах хэрэгтэй. Сая харж байхад сүржигнээд байсан мөртлөө хойд хил дээрээ ганц ч эмнэлгийн майхан бариагүй бсан. Бас иргэдээ нугалсан үнэ төлүүлэн авчирч, тусгаарлалтын зардал төлөөгүй бол онгоцонд суулгахгүй бга биз дээ. Ийм байж энэ их мөнгө яасан бэ.
МАНгарууд 2020-08-02 202.126.90.73
Coнгуульд зарцуулсан байдаг
Yu ve 2020-08-02 78.130.188.112
Ehnii 2 tuslamjiig idchij te? Yund zartsulah ni bhgui bhig bdohod
Зочин 2020-08-02 66.181.161.113
Oros baihgui l um bna shd ah ah geed l daldaganaad l dollar uguud l bsan
Зочин 2020-08-02 192.82.68.95
Харин ч нэг далимдуулж өөрсдийнхөө хэтэвчийг зузаалж. Хөрөнгөө арвижуулж байгаа биз өөр яадгийм чаддаг ажил нь тэр юм чинь
Зочин 2020-08-02 66.181.186.62
Санаа муут яван хатна үйлс нь яаж бүтдэг юм болдоо 192,82 ,68 ,95 аа
Bold o 2020-08-02 125.181.188.116
Gantshan Hyatad l ih tuslaad bgaa geed reklamdaad bsan chini baruunii ornuud japan Amerikaas tuslamj zondool ogson bn sh dee…Man namiinhan hu jaad unen hairtai yum aa..baruunii ornuudiin ogson tuslamjiig eroosoo yaridaggui bsan bn shuu..Hurelsuh ee chi tsusalj hanahgui bn uu