Тойм: Дуулиант хэргүүдийн шийдвэрлэлт | News.MN

Тойм: Дуулиант хэргүүдийн шийдвэрлэлт

Тойм: Дуулиант хэргүүдийн шийдвэрлэлт

Тойм: Дуулиант хэргүүдийн шийдвэрлэлт

Өнгөрч буй долоо хоног онцлох үйл явдлаар тасарсангүй. Уншигчдын сонирхлыг хамгийн их татсан нь Ганнам дүүрэгт гурван хаустай сайдын тухай мэдээлэл байлаа. Уул уурхайн ордын асуудалтай нэр холбогдсон сайдын асуудлыг мөрдөн шалгах үеэр БНСУ-ын Ганнам дүүрэгт худалдаж авсан гурван хаус нь илэрсэн тухай мэдээлэл цацагдсан. Ганнам дүүрэг нь амьжиргааны өртөг өндөртэй, баячуудын дүүрэг тул олны анхаарыг энэ сэдэв эрхгүй татаж буй юм. Иргэд тухайн сайдын мэдээлэл тун удахгүй дэлгэгдэнэ гэсэн хүлээлттэй хоцров.


Улс төрийн томоохон албан тушаал хашиж байсан эрхмүүдэд холбогдох хэргийн шүүх хурлууд ч өнгөрч буй долоо хоногт үргэлжлэв.

М.ЭНХСАЙХАНД ОНООСОН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор 2020.07.30-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэв. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан юм.

Д.ДАМБА-ОЧИРЫГ АЛБАДАН СААТУУЛНА

Шүүхээс Д.Дамба-Очирыг албадан саатуулах шийдвэрийг энэ долоо хоногт гарсан. Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй юм. Тиймээс Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгч Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулав.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авчээ.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН Г.СОЛТАНД ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт эхэлсэн. Шүүхээс шүүгдэгч Г.Солтаныг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан аж.

Н.НОМТОЙБАЯРЫН ХЭРГЭЭС ТУСГААРЛАГДСАН ХХҮЕГ-ЫН АЖИЛТНЫ ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДОВ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын ажилтан асан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.7.28-ны өдөр болж, түүний гэм бурууг хэлэлцэв. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл, 22.1-ийн 1 дэх хэсэгт зааснаар "албан тушаалаа урвуулан ашигласан" гэмт хэрэгт хамтран оролцсон буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан, 15 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Д.Ган-Эрдэнийг Н.Номтойбаяр нарын хэрэгт хамтран оролцсон хэмээн буруутгаж, хамтад нь шүүх байсан ч өмгөөлөгч нь тухайн үед хуралд оролцох боломжгүйгээ албан ёсоор мэдэгдсэнээр түүнд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр болсон билээ.

“САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД”-ЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.САЙХАНЦЭЦЭГ, Ц.ӨНӨРЦЭЦЭГ НАРТ ЯЛ ОНООВ

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.07.29-ний өдөр хянан хэлэлцээд, тэднийг гэм буруутайд тооцож, тус бүр хоёр жилийн хорих ял оноосон юм.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулав.

Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шүүсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-02 66.181.161.90

Албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдийн төрийн албанд ажиллах эрхийг БҮРМӨСӨН хасаж баймаар юм аа… Хугацаа дууслаа, дахин төрийн албанд өндөр тушаалд томиологдоно. Тэгээд л сурсан юмыг сураар боохгүй гэдэг болно биз дээ… Харин ч арга нь улам нарийсна.

Avatar

зочин 2020-08-02 202.179.21.246

Бусад ЖДҮ-чидээ адилхан яллах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэнд хариуцлага тооцсон дүр эсгэх хэрэггүй. Нэг нь ял авч байхад нэг нь шадар сайд болж л байдаг. Энэ тэгээд шударга явдал мөн үү

Avatar

зочин 2020-08-02 202.21.120.66

Сайханцэцэгийн ял хөнгөн байна хахууль авсан шүүггч 2 хон жил авдаг наадах чинь баригдаагүй хэдэн ч удаа хахууль авсан бүү мэд ш дээ

Avatar

зочин 2020-08-02 203.91.115.250

Баригдаагүй хэдэн ч удаа авсан юм билээ гээд хорьдог цаг өнгөрсөн шүү. Харин баригдсан нь хэр их хэмжээтэй байсан бэ гэдэг анхаарал татна.

Avatar

Зочин 2020-08-02 202.126.89.16

Шүүгч гэдэг бол шударга ёсыг сахиулах ёстой хүн гэдгээрээ бусад албан тушаалтнуудаас илүү хариуцлагатай байх ёстой

Avatar

Зочин 2020-08-02 66.181.189.105

Энэ дотор хамгийн харамсмаар н ер.сайд байсан М.Энхсайхан юм.Тэр хэн нэгний хорсолд өртчих шиг боллоо.Тэр ер.сайд байхдаа Монгол хүн бүрийг наймаанд оруулж,хөдөлмөрлөвөл амидрал чиний гарт байна гэдгийг ойлгуулж өгч бизнесийг хөдөлгөөнд оруулах эхлэлийг тавbж өгснөөр,татварыг 0-болгож өгсөн гавbяатай хүн юмаа??? Монгол өнөөдөр хүртэл түүний эхлүүлсэн бизнес,ЭЗ-н бодлогоор явж ирсэн юм.!!!

Avatar

Зочин 2020-08-02 202.179.26.28

Haraat shuuhiig shuuhed tootsohgui. Yaliin togtool n huchingui. Buh shiidver n erh zuin huvid huchin tuguldur bus.

Avatar

Зочин 2020-08-02 192.82.78.201

Ял эдлэж байгаа байдлыг ил тод мэдээлж баых нь чухал үгүй бол мөнгөөр асуудлыг шийдээд сул чөлөөтэй хугацаагаа дуусгана

Avatar

Зочин 2020-08-02 84.247.48.74

Эдгээр дуулинт хэргүүдийг зоригтой чанга хатуу шийтгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа дараагийн том гэдэстнүүд болдог юм байна, болох юм байна гэсэн ойлголтыг нь бүрэн таслан зогсоож сургамж өгөх, нөгөөтөйгүүр нөгөө дуулинт саарал жагсаалтанд орохгүй байх үндсэн шалтгаан шүү !

Avatar

Профессор 2020-08-02 64.119.27.79

Яг үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж