Өмнөговь аймгийн Ханбогд суманд долдугаар сарын 27-нд аянга цахилгаантай, хүчтэй бороо орсны улмаас байгалийн ховор үзэгдэл болжээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгалийн ховор үзэгдэл болсон нь үнэн. Усархаг, аадар бороо орохын өмнө нөөлөг салхи үүсч, үүл бөөгнөрсөн. Энэ үзэгдэл газар их халсны дараа үүсдэг. Ханбогд суманд долдугаар сарын 27-нд 1.7 мм хур тунадас орсон байна. Тухайн өдрийн 14.00 цагаас оройн 20 цаг хүртэл хур тунадас үргэлжлэн орсон” гэв.
Энэ зун Дундговь аймгийн төв, Мандалговь суманд говийн хүчтэй салхи угалз буюу цаг уурчдын мэргэжлийн хэллэгээр нөөлөг салхи хоёр ч удаа дэгдсэн. Тус аймгийн төвд /2020.06.20/ орой 20.00 цагийн орчимд дэгдсэн хүчтэй нөөлөг цаг орчим салхилж, бага зэрэг бороо орсноор намжсан. Тус аймагт зургадугаар сарын 9-ний өдөр нөөлөг салхи дэгдэж, өдөр атал шөнө мэт харанхуй нөмөрсөн бөгөөд энэ үзэгдэл нэг цаг гаруй үргэлжилсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ