Өмнөд Солонгосын үерт автсан аврагч сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.02-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын үерт автсан аврагч сураггүй болжээ

Өмнөд Солонгосын үерт автсан аврагч сураггүй болжээ

Өмнөд Солонгосын төв хэсгээс өнөөдөр аадар борооны улмаас үер болж, олон тооны айл өрх усанд автаж, автозам хаагдаж, галт тэрэгний үйлчилгээ саатжээ. Түүнчлэн аврах ажиллагаанд оролцож байсан нэг гал сөнөөгч үерийн усанд урсан алга болжээ. 29 настай Сун овогт гал сөнөөгчийн зогсож байсан хөрс нурж, үерийн усанд урсан явсан аж. Одоогоор түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Өмнөд Солонгосын Хойд Чунгчён мужид өнгөрсөн шөнө их хэмжээний аадар бууж, цагт 60 мм бороо орсон байна. Сөүлийн эргэн тойрны хотууд үерт автаад байгаа аж. Чунгжу хотноо нүүрлэсэн үерийн улмаас 80 гаруй өрхийн сууц усанд автаж, өнөөдөр 120 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Зүүн болон төв хэсгийг холбосон галт тэрэгний гурван шугам үерт автаж, үйлчилгээ тасалдсан байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж