Өмнөд Солонгос дахь Христийн шашны Шинчёнжи сүмийн тэргүүн И Ман Хэг баривчлах шийдвэрийг өчигдөр Сувон хотын сүүхээс гаргажээ. Өдгөө 89 настай И Ман Хэг коронавирусийн халдварыг зогсоох Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутгасан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард сүмийн цуглааны итгэгчдийн тоог эрүүл мэндийн албаныханд мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн гэж сэжиглэжээ. Мөн түүнийг 2015-2019 оны хооронд сүмийн сангаас 5.6 тэрбум вон завшсан хэмээн буруутгаж байна. Тэрбээр өндөр настай гэх шалтгаанаар баривчлах шийтгэлээс мултарч, өнгөрсөн долдугаар сард хоёр удаа гадуур байцаалт өгчээ.
Үүний зэрэгцээ тус сүмийн өөр долоон албан тушаалтныг өнгөрсөн долдугаар сарын 28-нд баривчилжээ.
Шинчёнжи сүмийн Тэгү хот дахь 4000 орчим итгэгч өнгөрсөн хоёрдугаар сард коронавирусийн халдвар авснаар Өмнөд Солонгос дахь халдварын голомт болсон юм. Өдгөө тус улсад коронавирусийн халдвараар 41 мянга гаруй хүн халпдварлажээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ