Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.08.02-нд нийтлэгдсэн

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Манай орны нийт нутгаар наймдугаар сарын дундаас эхлэн цочир хүйтэрдэг. Тодруулбал, Орхон, Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр 1-нээс 10-ны хооронд цочир хүйтэрч эхэлдэг. Иймээс Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын сүүлийн хагаст газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэл тохиолдож болзошгүйг нийт малчид, ард иргэдэд анхааруулж байна.


Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говь орчмоор олон жилийн дундажаас 1.5–2 хэм дулаан, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим байна. Хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы зүүн, Ховдын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим байна.

Агаарын температур, хур тунадасны хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 хэмээр сэрүүснэ. Сарын дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ. Харин сарын сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 23-26 хэм хүрч хална.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 2-5 хэмээр сэрүүснэ. Энэ өдрүүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10-12 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.Гуравдугаар арав хоногийн дунд үед цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дундажийн орчим байна. Агаарын температур, хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-5 хэмээр сэрүүснэ. Ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ. Харин нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч, өдөртөө 28-32 хэм хүрч хална.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажаас 1.5-2 хэмээр дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр бага,  бусад нутгаар олон жилийн дундажийн орчим байна.

Агаарын температур, хур тунадасны нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-5 хэмээр сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 30-35 хэм хүрч хална.

Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж