"Хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээгээр вирус илэрлээ"

Хуучирсан мэдээ: 2020.08.02-нд нийтлэгдсэн

"Хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээгээр вирус илэрлээ"

"Хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээгээр вирус илэрлээ"

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Манай улсын хувьд өчигдрийн байдлаар тусгаарлалт ажиглалтад шинээр 282 хүн ирж, 35 гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2782 гэрийн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн бий. Эдгээр хүнд 12 их эмч, 52 сувилагч, асрагч тусламж үзүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 тусгай дугаарт 111 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөмж авсан. Шуурхай 119 апплекишнээр БНСУ, Чех улсаас манай улсын хоёр иргэн утасдаж, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 24 цагийн 1800-2000 дугаартай утсанд 11 хүн холбогдож, сэтгэл зүйн зөвлөмж авсан.

 ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

2020 оны наймдугаар сарын 1-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит 455 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 453 хүнээс коронавирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 1-нд ирсэн Сөүл-Улаанбаатар онгоцны 246, ХӨСҮТ-т тусгаарлагдсан дөрвөн эмч, ажилтан, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, эмчилгээний дараах сувилалд шилжсэн есөн хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 65 цэрэг, АНУ-руу нисэх онгоцны багийн 16 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 тээврийн жолооч, Замын-Үүд суманд түр тусгаарлагдсан 60 хүний шинжилгээнд тус тус вирус илрээгүй.

Харин хоёр хүний дөрөв дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Энэ бол Афганистанаас ирсэн цэрэг дайчид. Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 230, эмчилгээ хийлгэж байгаа 63 хүн байна. Тэдний 60 хүний биеийн байдал хөнгөн бөгөөд гурван хүний бие хүндэвтэр байна. Нийт ХӨСҮТ-д 88 хүн эмчилгээ хийлгэж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тандалт, давтан шинжилгээ ажил, амралтын өдөргүй хийж байна. Өчигдөр /2020.08.01/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц 17.03 цагт газардаж, 260 хүнээс нэг хүнийг  ХӨСҮТ-д тусгаарласан. Эдгээр хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж