ОХУ-д аравдугаар сараас вирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ | News.MN

ОХУ-д аравдугаар сараас вирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

ОХУ-д аравдугаар сараас вирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

ОХУ-д аравдугаар сараас вирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

ОХУ-ын Эрүүл мэндийн албаныхан ирэх аравдугаар сараас иргэдийг бүх нийтийн вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэж байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкогийн мэдээлснээр эхний ээлжинд эмч, багш нарыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах аж.

ОХУ-ын мэргэжилтнүүдийн гарган авсан коронавирусийн эсрэг вакцины туршилт амжилттай болсныг мэдэгдсэн. Гамалей төвийн эрдэмтэд өнгөрсөн долдугаар сарын 15-нд коронавирусийн эсрэг вакцины туршилтын үе шатууд амжилттай болсныг мэдээлсэн юм.

Түүнчлэн коронавирусийн эсрэг анхны боломжит вакцин ОХУ-ын эрүүл мэндийн албаныхнаас гэрчилгээ, батламжаа тун удахгүй авах аж.

Өдгөө дэлхий дахинаа коронавирусийн эсрэг 20 гаруй вакцины туршилт үргэлжилж байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-02 66.181.183.35

Эрүүл мэндийн яамны өндөр гозгор хүүхэн чинь Хятадад хэд хэдэн вакцин бэлэн болсон, тэгээд АНУ, Британид л вакцин гаргаж авч байна гээд Орос ах нарыг дурдахгүй байсан, энэ хятадын вакциныг шахах гээд л өглөө болгон тархи угаагаад байгаа юм биш үү.

Avatar

hi 2020-08-02 202.179.21.236

TER MONGO HAANA BAINA!!!!!!!!!!!!!!!!!!???????????????????? HURELSUH TER COVID 19 IIN ESREG TUSLAMJIIN OLON ZUUN SAYA DOLLAR HAAAANA BN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж