Германчууд амны хаалт зүүхийг эсэргүүцэн жагсчээ | News.MN

Германчууд амны хаалт зүүхийг эсэргүүцэн жагсчээ

Германчууд амны хаалт зүүхийг эсэргүүцэн жагсчээ

Германчууд амны хаалт зүүхийг эсэргүүцэн жагсчээ

Германы нийслэл Берлинд амралтын өдрөөр 20 мянган хүн жагсаж, коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй Засгийн газрын арга хэмжээг эсэргүүцжээ. Жагсагчдын олонх нь амны хаалт зүүгээгүй бөгөөд хөл хорио нь эрх, эрх чөлөөг боогдуулсан хэмээн эсэргүүцсэн байна. Жагсагчид “Корона бол хуурамч сэрүүлэг”, “Бид хүчээр хошуувч зүүж байна” гэх мэт ухуулах хуудас барьжээ. Жагсаалыг цагдаагийн хүчээр тараажээ.

Европын бусад орныг бодвол Германд коронавирусийн тархалт бага байсан ч сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Тус улсад Баасан гариг (2020.07.31)-т халдварын 1000 орчим тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ.

Германд зай барих, дэлгүүр, нийтийн тээвэрт амны хаалт зүүхийг шаардаж байгаа юм. Мөн эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүсийг албадан шинжилгээнд хамруулж байгаа аж.

ХБНГУ-д өдгөө 210 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 9000 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-08-02 202.9.46.78

Munhag bas biye toosonerguunuud

Avatar

Зочин 2020-08-02 146.115.161.230

Хүний эрх масктай ямар хамаа байнаа. Үнэхээр л эрх ярьдаг бол хэн нэгний маск зүүх эрх гэж бас байх л ёстой доо. Эсвэл буруу юу? Энүүгээр дүүрэн л хүний эрх фашист коммунист ярьсан ухаантнууд байдын. Гэгээрүүлээч мунхаг намайг.

Avatar

Эгч нь 2020-08-02 83.187.188.146

Чиний бодсон зүйлийг энд бичээгүй бна. Уншиж ойлгох чадвар гэж бдаг. Тэрийгээ дээшлүүлхэд санаа тавиа!

Avatar

Нутгийн иргэн 2020-08-02 103.212.116.47

Тэгвэл тгд үхэцгээгээ

Avatar

Зочин 2020-08-02 95.223.75.205

Энэ хагас бүтэнд 80 төрлийн жагсаал Берлинд зөвшөөрөл авсан Хамгийн бага хүнтэй нь 10 хүн төв талбайн дэлхийн цагны доор НАТО г тараая татан буулгая сэдвээр

Avatar

Зочин 2020-08-02 202.9.46.181

Ардчилал хүний эрх эцэст нь хүнийг ийм эргүү тэнэг мунхаг болгодог юм байна шүү. Засгийн газар нь иргэдээ вирусийн халдвараас урьдчилан сэргийлж маск зүү гэж байхад ард иргэд нь маск зүүхийг шаардаж хүний зүүх зүүхгүй байх эрхэнд халдлаа гэж тэнэгтэж маск зүүхгүй гэж жагсаал хийж байна. Тэгсэн мөртлөө ард иргэд нь төр засаг руугаа вирусын халдварын тархалтыг бууруулсангүй гэж буруутгана. ёстой тэнэг хүмүүс юм даа.

Avatar

/*-*/ 2020-08-02 49.0.212.4

зөв

Avatar

зочин 2020-08-02 202.9.46.82

ийм өргөн хүрээг хамарсан цар тахалын үед ардчилал, хүний эрх яриад жагсаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй.энэ бол олонхийн санаа бодол огт бишээс гадна нөгөө л зарим гаж сэтгэлгээтэнгүүдийн турхиралт юм

Avatar

Зочин 2020-08-02 122.201.31.50

Зев!! Европ хvн тэр муу хаалтаар яадаг юмб!!! Энэ евчнеер Европ , Америкууд бурхны шийтгэл хvлээж байгаа юм бн!! Хvн терелхтенийг олон зуун жил мен ч их зовоосон улс vндэстэнvvд юм билээ

Avatar

зочин 2020-08-02 192.82.68.95

германчууд манайхаас тэнэг болоод жагсав гэж цаад нууцыг нь мэдэж байгаа болоод ингэж байгаа биз манай тѳр засаг ч гэсэн тэрийг нь мэдэж байгаа болоод л тайван цаг шиг хичээл сургуулиа эхлүүлэхээр болоо биз дээ

Avatar

Зочин 2020-08-02 122.201.24.149

mask , horio 2 ur duntei bgaa shuu ene virus uuneese aimaar shuu

Avatar

Зочин 2020-08-02 202.179.21.196

Энэ бол эрх хүүхдиин зан гаргаж буй том хүнии тэнэгтэл , . Нөгөө л хүнии эрх гэдгииг хэтрүүлэн туйлширсан хүмүүсиин бодол . Герман ямар 20мянган хүнтэй биш . Иим хүмүүсииг халдвар тараасан хэргээр баривчлахад олонхиин эрх ашигт ниицэх болно

Avatar

монгол ах 2020-08-02 94.10.49.66

гадаад хүн бүрийг биднээс илүү ухаантай,юм мэддэг,соёлтой,баян гэж сохороор шүтдэгээ одоо болио! Тэр тусмаа барууныхныг …тэд бол ойгүй заваан хуурамч хэтэрхий хувиа хичээсэн бид нар хүндлээд байхаар өөрсдийгөө тоочихсон тэр хүндлэлийн төлөө биднийг дорд үздэг шүү дэ! Манай ерөнхий боловсролын хүүхдүүдийн мэдлэг тэндэхийхээс ямар дээгүүр байдаг билээ дэ!! Гагцхүү биднийг доош нь чихэх гэж л элдэв систем мистем ярьж балайрдаг.энэ жагсаалууд тэдний ямархан мангуу болохыг л харуулж байгаа нь энэ

Avatar

Зочин 2020-08-02 95.223.75.205

ерөнхий болосрол биш дээд сургуулийн боловсрол л сайн инжерүүд бэлдэж улсааа хөгжүүлдэг юм байна Тэд ганц маск ны эсрэг биш эдийн засгийн хорио хязгаарын эсрэг жагсаж байна

Avatar

монгол ах 2020-08-02 94.10.49.66

тэгээд хаирч байна .энэ нь герман ухаан уу

Avatar

Зочин 2020-08-02 212.95.7.234

Дэмжиж байгаа хүмүүст хэлэхэд өвчин дээр эрх чөлөө яриад яахав. Европд Азийн орнуудаас жуулчид бараг ирэхгүй байгаа. Хаа сайгүй германууд хөрш улсуудад нь халдвар дахин дэгдэж эргээд амны хаалт зүүх,зай барихыг шаардаж торгууль ногдуулж байна. Ялангуяа зочид буудал, сүм, мөн гэр бүлийн цугларалтаас тархсан шүү. Хэцүү байгаач гэсэн монгол маань дотроо алдчихаагүй байгаад маш их баярлаж байна.

Avatar

Зочин 2020-08-02 202.126.88.70

Манайх амны хаалтын эсрэг, онц байдлын эсрэг жагсаал хийж чадахгүй байна гэдэг нь ардчилал байхгүйн шинж.

Avatar

Зочин 2020-08-02 64.119.21.142

Чи өөрөө тэр германдаа очиж амны хаалтгүй ангайж танхайрч солиорч яваад үйлээ эдэл Буруу юм уриалж бусдад бүү гай бол.

Avatar

Зочин 2020-08-02 202.131.237.137

MAL!!!!

Avatar

Зочин 2020-08-02 202.179.21.196

Өвчин тусаагүйдээ баярла. Хэрэв иим арга хэмжээ аваагүй бол орос хятад 2 өвчиныг диилэхгүй байхад монголд юу болох байсныг чи мэдэхгүй юу. Чам шиг тэнэгүүд л улс орныг баллаж байдаг юм

Avatar

монгол ах 2020-08-02 94.10.49.66

элэнцгий чинь ардчилал вэ?! цаана чинь амийг чинь чангаахаар ТАХАЛ ирчээд чамайг засаг төр чинь цээжээрээ хаагаад хана хэрэм мэт зогсож байна.Тэмцвэл ялдаг болохоор бид ялж чи ардчилалаа амныхаа зоргоор хашгарах сайхан цаг ойрхон байгаа.Тэвч эс тэвчвэл өвчлөл чамайг арчилана

Avatar

Зочин 2020-08-02 66.181.186.62

Одоо яахав дураараа болно биз

Avatar

Зочин 2020-08-02 66.181.186.62

Үхсэн элэнцгий чинь ардчилал

Avatar

I 2020-08-02 192.82.68.88

Ter ardchilaltaigaa talii

Avatar

Зочин 2020-08-02 202.179.25.110

Эргүү немцүүд хиараад ирэхээрээ ойлгоно доо

Avatar

Зочин 2020-08-02 202.21.108.216

Baruunii ulsuudad Erh chuluu bol uhlees ch unetei baigaa ni ene. Iim uzel bodoltoi ulsuud hugjdug, manaid bol darlagdaj zovj, feodaluud, avilgachdiin erhcheeld baihdaa ch temtseh chadvar muu. Ene ni olon zuun jiliin Manj H6atadiin darlald hultsengui nomhon baisantai ni holbootoi baih.

Avatar

Зочин 2020-08-02 64.119.16.127

бас орос зөвлөлтийн дарлалд байсан

Avatar

Зочин 2020-08-02 176.63.23.193

Хэдий үeийн манж хятад одоогийн хүмүүсд ямар хамаатай юм. Дэлхийн түүхэнд эзлүүлж, дарлуулж, колони болж үзээгүй улс байхчгүй. Хэдэн биeтэйгээ байнга дайтаад эзлээд л эзлэгдээд л явж байдаг орчлон. Монголчуудын зан характeрийн онцлог байнга орилдог ямаан омогтой биш цаг нөхцөл нь бүрдсэн цаг нь болсон үeд л нэг дорвитой хэлдэг хөдөлдөг

Avatar

Зочин 2020-08-02 202.55.188.91

Тэгвэл тэгээл коронагаасаа тусаад л байж байхаас. Барууныхан яагаад ийм тэнэг юм бэ. Тэр эрх чөлөөнөөс чинь илүү өөрсдийн чинь, бас бусдын эрүүл мэнд чухал юм байгаа биз дээ?

Avatar

эрүүл мэнд чухал биш гэж чиний сонгосон засаг 2020-08-02 95.223.75.205

монголчууд коронагоор огт хүн нас бараагүй өвчилсөн мөртөө харин хорт хавдар осолд орсон хүмүүсэээ өндөр төлбөр нэхэж дээр нь сэтгэл гаргахгүй хэдэн зуугаар нь мянгаар нь үхүүүлсэээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж