Германы нийслэл Берлинд амралтын өдрөөр 20 мянган хүн жагсаж, коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй Засгийн газрын арга хэмжээг эсэргүүцжээ. Жагсагчдын олонх нь амны хаалт зүүгээгүй бөгөөд хөл хорио нь эрх, эрх чөлөөг боогдуулсан хэмээн эсэргүүцсэн байна. Жагсагчид “Корона бол хуурамч сэрүүлэг”, “Бид хүчээр хошуувч зүүж байна” гэх мэт ухуулах хуудас барьжээ. Жагсаалыг цагдаагийн хүчээр тараажээ.
Европын бусад орныг бодвол Германд коронавирусийн тархалт бага байсан ч сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Тус улсад Баасан гариг (2020.07.31)-т халдварын 1000 орчим тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ.
Германд зай барих, дэлгүүр, нийтийн тээвэрт амны хаалт зүүхийг шаардаж байгаа юм. Мөн эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүсийг албадан шинжилгээнд хамруулж байгаа аж.
ХБНГУ-д өдгөө 210 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 9000 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ