Доллар 2008 төгрөг хүрчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Доллар 2008 төгрөг хүрчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар ам.долларын ханш “Найман шарга” валютын зах дээр 2008 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2015 оны наймдугаар сараас тогтворжиж, он дуустал 1994-1996 төгрөгт дунджаар барьж байсан. Өнөөдрийн байдлаар Төв банкнаас зарласан албан ханш 2004.88 төгрөг байгаа бол арилжааны банкууд дунджаар 1998-2004 төгрөгөөр авч, 2007-2010 төгрөгөөр зарж байна.

Харин “Найман шарга” валютын зах дээр өнөөдөр өглөөний 10.00 цагийн байдлаар ам.долларыг 2005 төгрөгөөр авч, 2008 төгрөгөөр зарж байна. Тэгвэл өнгөрөгч оны 11 дүгээр сараас ханш нь унаад байсан юань он гарсаар төгрөгийн эсрэг дахин чангарч, өнөөдрийн байдлаар 305 төгрөгт хүрээд байна.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар, пүрэв гарагт хийсэн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 31 сая орчим ам.долларыг валютын зах зээлд нийлүүлсэн. Гэсэн ч ам.долларын ханш өссөн нь Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотой аж. Өөрөөр хэлбэл жил бүрийн нэг, хоёрдугаар сард ам.доллар, юанийн ханш өсөх хандлага ажиглагддаг байна.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2016-01-19 59.153.113.103

ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ӨНДӨР БАЙЛГАХ НЬ АН-ЫН ОЛИГАРХУУДЫН ЭРХ АШИГТ БҮРНЭЭ НИЙЦЭЖ БАЙГАА. БАС ТЭГЭЭД БОДИТ ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУЛАА ГЭЖ ОРИЛЦГООНО. МОНГОЛ БАНКНЫ НЭГ ТАНСАГ ГАР БАЙНА. ХАРИУЦЛАГААС АНГИД. АН ТӨР БАРИХ ДҮРД ИНГЭЖ Л ТОГЛОЖ БАЙНА ДАА. ТЭДЭНД АРД ТҮМЭН ЮУ Ч БИШ.

Зочин 2016-01-19 124.158.112.2

Valutiin hanshnii togtvortoi baidliig hangaj chadahaa baitsan Mongol bankaar yu hiinee? Mongol bank bish chenjuud valutiin hanshiig togtoodog boltson bna! Ene bol mungunii bodlogo aldagdsan gesen vg! Mongol banknii erunhiilugch hvmvvsiig ni bvgdiig soli! Dollariin hansh Euro-giin hanshtai bvvr adil bolloo!

mmm 2016-01-19 162.200.148.200

tavan huviin zeeliin ach gavia yum shuu dee huurhii. odoo tegeed dalimdyylaad buh yumnii une usnu shuu dee. Turiin bodlogo MONGOL Ylsiig hugjuuleh bish doroityylahad chigledeg bolsnii ilerel bys uu.

Зочин 2016-01-19 103.57.94.84

AN ZAIL AA TER SUGALAA GEDEG HOSHIN UMAA AVAAD.

Зочин 2016-01-19 150.129.141.243

Даварсан долларынхоо ханшаа буулгаач ээ!!! Ард түмэний амьдрал хэцүүдлээ. Монгол банкны арчаагүй новшнуудийг солиоч эээээ!!!. Монголд амьдрах хэцүү боллоо гэсэн нь үнэн шүү

zorig 2016-01-19 202.21.106.159

udahgui buuna daa

Зочин 2016-01-19 150.129.143.176

Novsh gej Mongol neeree dampuurch duuslaa shuu

Зочин 2016-01-19 202.9.40.232

ENE KHANSHIN TALAAR GADARLADAG CH KHUN MANAI BANKNI SISTEM BA ULS TERCH DOTOR BAIKHGUI EE! ARGAA BARAAD TSAGAAN SAR RUU CHIKHEJ BAIGAA YUM. KHAIRAN SAIKHAN MONGOL MUNGUN TEMDEGT MINI, INGEJ MUUKHAI UNEGUIDEKH GEJ

Зочин 2016-01-19 202.179.28.120

dollar yadgiin usjil bg yuan sain buuh hrgtei

Зочин 2016-01-19 103.57.94.84

баяр болох гэж байна гэсэн шалтгаанаар өсгөдөг юм бш үү зориуд. үгүй байсан бол яагаад буцаад буурдаггүй юм