Доллар 2008 төгрөг хүрчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Доллар 2008 төгрөг хүрчээ

Доллар 2008 төгрөг хүрчээ

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар ам.долларын ханш “Найман шарга” валютын зах дээр 2008 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2015 оны наймдугаар сараас тогтворжиж, он дуустал 1994-1996 төгрөгт дунджаар барьж байсан. Өнөөдрийн байдлаар Төв банкнаас зарласан албан ханш 2004.88 төгрөг байгаа бол арилжааны банкууд дунджаар 1998-2004 төгрөгөөр авч, 2007-2010 төгрөгөөр зарж байна.

Харин “Найман шарга” валютын зах дээр өнөөдөр өглөөний 10.00 цагийн байдлаар ам.долларыг 2005 төгрөгөөр авч, 2008 төгрөгөөр зарж байна. Тэгвэл өнгөрөгч оны 11 дүгээр сараас ханш нь унаад байсан юань он гарсаар төгрөгийн эсрэг дахин чангарч, өнөөдрийн байдлаар 305 төгрөгт хүрээд байна.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар, пүрэв гарагт хийсэн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 31 сая орчим ам.долларыг валютын зах зээлд нийлүүлсэн. Гэсэн ч ам.долларын ханш өссөн нь Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотой аж. Өөрөөр хэлбэл жил бүрийн нэг, хоёрдугаар сард ам.доллар, юанийн ханш өсөх хандлага ажиглагддаг байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж