ОХУ-ын Москва хотод докторантурт суралцдаг оюутан Ж.Батболдтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр 2020 оны 06 дугаар сарын 18-нд улирлын сүүлийн шалгалтаа өгөөд, 06 дугаар сарын 24-ний өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн юм.
-Та тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Онгоцонд коронавирусийн халдварын хамгаалалт, урьдчилан сэргийлэлт хэр сайн хангагдсан байна вэ? Юун дээр анхаармаар санагдсан бэ?
-Хамгийн гол анхаарах зүйл бол иргэд нисэх буудал, онгоцон дотор хувийн аюулгүй байдлаа хангах асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа хойд хөршид халдварын тохиолдол идэвхтэй байгаа учраас тус улсаас эх орондоо ирж байгаа зорчигчдын дунд өвчний сэжигтэй, эсвэл халдвар авсан иргэд цөөнгүй ирж байгаа нь энд авсан шинжилгээгээр батлагдаж байсан. Миний ирсэн онгоцоор коронавирусийн халдварын шинж тэмдэг бүхий гурван зорчигч ирсэн. Онгоц газардсаны дараа тэднийг онгоцны арын хаалгаар буулгаж, ХӨСҮТ руу авч авсан. Хожим 21 хоногийн тусгаарлалтад байхад хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ нь онгоцоор зорчиж буй иргэд онгоцон дотор халдвар авч болзошгүйг нотлох хангалттай жишээ. Дээрээс нь өвчний шинж тэмдэгтэй иргэдийг ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр энгийн зорчигчдын адил нэг удаагийн макстай зорчуулж байсан нь бусад зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, мөн халдварын тархалтыг нэмэгдүүлж болзошгүй байгаа тул дараа дараагийн нислэгийн үед энэ асуудалд УОК онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Бас иргэдэд онгоцоор зорчих үед коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг боловсруулж хүргэх ажил чухал байгаа нь анзаарагдсан.
-ОХУ дахь манай ЭСЯ монгол иргэдээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд хэр анхаарал хандуулж байна вэ?
-ЭСЯ-ны ажилтнуудын хамгийн чухал ажлын нэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах. Ялангуяа цар тахлын үед энэ чиглэлд онцгой анхаарч, суугаа орныхоо тахлын голомтын бүхий л нөхцөл байдлын тухай, урьдчилан сэргийлэх зөвлөгөө зэргийг иргэдэд тасралтгүй хүргэж байх ёстой. Гэтэл ЭСЯ энэ чиглэлийн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Москва дахь Монголын ЭСЯ-наас 2020 оны 6 дугаар сарын 24-ний нислэгийг 2020-ны 06 дугаар сарын 23-нд гэж албан ёсны цахим хуудсаараа худал мэдээлсний улмаас Москвагаас бусад хотоос ирсэн оюутанууд хөл хөдөлгөөнтэй газар, олон цагаар нислэг хүлээж, онгоцны буудал дээр хонох зэргээр маш эрсдэлтэй байдалд байсан. Энэ бол цар тахлын үед төрийн байгууллагаас гаргаж байгаа маш том алдаа. Ер нь дэлхийн аль ч оронд байгаа манай улсын Элчин сайдын яамд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч, тэргүүлэх чиглэлээ болгох ёстой. Энэ ажил хангалтгүй байгааг сүүлийн хэдэн жилийн хугацаанд гадаад оронд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийн тоо хангалттай нотолно.
-Энд ирээд тусгаарлах байрны орчин нөхцөл хэр байв?
-Мэдээж таатай тухтай санагдаагүй. Энэ тухай маш олон хүн цахимаар үзэл бодлоо илэрхийлж байна. Би тэдэнтэй санал нэг байна. Орчин нөхцлийн хувьд мөн л халдвар авах эрсдэл байгаа нь ч анзаарагдсан. Тухайлбал, Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг хоёр хоёроор нь тусгаарлаж байна. Тусгаарлалтын явцад вирусийн халдвар илрэх тохиолдол гарсан. Ингэж бодохоор хамт тусгаарлагдаж байгаа хоёр хүний нэг нь халдвартай байхад нөгөөдөө халдаахгүй гэсэн баталгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч өгч чадахгүй биз дээ. Хажуугийн хүнээ халдвартай байж магад гэж сэжиглэн 21 хоног агааргүй, бүгчим өрөөнд өдөр шөнөгүй маск зүүгээд байх боломжгүй. Энэ бол зайлшгүй анхаарах асуудал. Мөн тусгаарлах байранд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай. Тусгаарлагдаж байгаа иргэдэд онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байвал илүү тохиромжтой, иргэдийг тайван амгалан байхад их хэрэгтэй зүйл санагдсан.
–Цаашид манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж бодож байна вэ?
-Мэдээж эдийн засгийн даац муутай, эмнэлгийн байгууллагын хөгжил тийм ч сайн биш манай орны хувьд иргэдийнхээ сахилга хариуцлагыг дээшлүүлэх замаар цар тахалтай амжилттай тэмцэж чадна. Энэ бол бидний хувьд маш сайн “вакцин” байх болно. Гэхдээ бүх зүйлийг хорино, цагдана гэдэг бас ч тийм үр дүнтэй, ухаалаг арга биш. Уян хатан бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Цар тахалтай холбоотой асуудлаар төр засгаас явуулж буй ямар ч үйл ажиллагаа улс төрийн оноо цуглуулах хэрэгсэл болохгүй байхад төр засгаас анхаарах ёстой.
Б.ЖАРГАЛ
Сонин 2020-08-02 64.119.20.43
Бөөн бөөнөөрөө ирж чихэцгээж байж мөн ч их даварцгаах юм гээч.
Буудал олон байгаа гээд загнаад байдаг ч энэ балайнууд нь нэг байрлаад л хашраадаг учир дахиж авдаггүй, зарим нь ганцаар орохгүй авгайтайгаа орно гээд загнах ер нь ирэхийн хэрэггүй хүмүүс нь бараг үлдчихсэн ч юм шиг л байгаа шүү.
зочин 2020-08-02 192.82.68.95
хамгийн эхний үеийн ирж тусгаарлагдсан хүмүүс томчуудын хамаарлын хүмүүс байсан биз тэд их л гайгүй зочид буудалд байрлуулсан байх зураг энэ тэр нь аятай харагдсан сүүлрүүгээ жирийн иргэд ирж тэд бясаа жоом элдэв шавьжинд хазуулдаг тусгаарлагдсан юм шиг зураг энэ тэр бна лээ
Зочин 2020-08-02 64.119.20.43
Түүндээ биш, одоо орилсоор байгаад онгоц маш ойрхон явуулж маш их олноороо шавж орж ирж байгаа болохоор эрж гуйсаар байгаад олсон сувилал буудлуудыг өөчлөөд байгаа юм.Зарим нь ч худлаа цуу тарааж байх шиг байгаа юм.
Ирээд л шууд гэртээ бууж гадуур тэнэх хүсэлтэй муусайн юмнууд шүү дээ.
Үхэр монгол 2020-08-02 150.129.141.47
Маш зөв зүйл байна. Хэрэгтэй. Ингэж ярьсан хэн байна. Бүгд хоолны хэрүүл ярьж байгаа
Зочин 2020-08-02 66.181.180.133
Ухаалаг сайхан товч ярилцлага байга
Иргэн 2020-08-02 202.179.21.196
Хоёр хүнииг нэг өрөөнд байлгахаас өөр арга байхгүй . Хүн бүрииг нэг өрөөнд байлган гэвэл одоо тусгаарлаж байгаа байрнуудаас 2дахин их байр хэрэгтэй . 2оор нь оруулаад хүрэлцэхгүй байхад дэмии юм ярих юм . Тэгээд бас хүн бүхнииг буудалд байлгах бололцоо байхгүй. Олдсон байрандаа л хувиарлахаас өөр аргагүй . Элдэв янзын шалтаг ярихаасаа илүү ирсэн хойноо халдвар дамжихгүй байх хувиин ариун цэврээ сайн сахихаа бодох ёстой . Тэгээд бхс өрөөндөө маск зүүхгүй гээд байдаг .
Зочин 2020-08-02 202.21.108.146
Чамайг тусгаарлавал чи өөр л юм ярина даа. Өмхий ОРКоо
Зочин 2020-08-02 64.119.20.43
Ийм л зг яриатай, зан суртахуунтай хүмүүс нь л гадаадад тэнэж юу юу ч хийж явдаг юм, нэг л их сүржигнэсэн томорч гайхуулсан юмнууд, нохойн баас.
Гэбэр 2020-08-02 202.126.89.96
Гадаад элчингийнхэн гэж тамхи зөөхөөс өөрийг боддоггүй мануухайнууд бх юмдаа
Зочин 2020-08-02 202.179.21.196
Гадаадад суугаа элчингиинхэн ганц онгоцны хувиарь зөв хэлчихэж чадахгүй тиим хариуцлаггүй хоосон толгойтой дарга нарын шахааны хүмүүс цугларчихсан байдаг юм байна . Тэгээд биччихсэн текст ч англиар уншчихаж чадахгүй хүмүүсиин доог тохуу болсон , монголын дипломат эрх ашиглан хар тамхи зөөсөн монголчууддаа тус болох нь битгии хэл , монголынхоо нэрииг гутаасан хүмүүс байх юм . Элчингын томилгоог анхаарахаас аргагүй болоод байна шүү . Одоо бүр хэтэрч байна
Зочин 2020-08-02 103.229.122.122
Үe үe дундуур нь сэтгэцийн асуудалтай нөхдүүд х****л урсгаад л ороод ирэх юах
зочин 2020-08-02 66.181.177.202
Цэгцтэй сайхан ярьсан байна.Ингэж ярьж хэлж бид нэгнийхээ ажил амьдралд туслана шуу дээ.
иргзн 2020-08-02 202.179.25.173
юу ч гэж сайхан ярьж болно, амьдрал дээрээ өөрөө шүү Нусгай минь,
Зочин 2020-08-02 64.119.21.142
Манайхан ч шүүмжлэх юманд гарамгай л даа Харин өөрсдөө арчаагүй юм бүтээх чадваргүй боломж чадлаа мэдэхгүй хоосон чалчигч залхуу хойрог хамгийн гол нь дураараа эмх журамд дургүй анархистууд бүр зарим нөхөд амны хаалтгүй явж эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна гээд л бусдыг уриалаад байгаа биз дээ
Хэрлэн ах нь 2020-08-02 150.129.8.32
Хүүк сайдыг Ерөнхиылөгчөөр сонгое, гэхдээ хууль бусаар хадгаламж үүсгэсэн Хоёр тэрбумыг ард түмэнд хувааж өгсний дараагаар болно
Зочин 2020-08-02 202.126.89.219
Маш сайн ярилцлага байна.Гаднаас ирж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээлэл байна.Нутаг буцах гэж хүмүүст хүргэнэ
Зочин 2020-08-02 122.201.21.20
Вирус тархах магадлал бна шүү. Өчигдөр хойноос орж ирж бгаа ачаа тээврийн 20-иод машин ирж бна. 22н товчоо уруудаад 1 машин нь зогсож түлшээ авч бна. Цагдаагийн машин дагалдсан. Тэр колонкийн ажилтан маск, бээлийгүй үйлчилж бх юм. Жолооч бол маск зүүсэн харагдана лээ. Кабинаа онгойлгочихсон шууд харьцаж бна. Хэрэв вирустэй бол тэр хүнд халдах өндөр эрсдэлтэй харагдаж бна. Анхаарал сул бнаа.
Зочин 2020-08-02 202.126.89.136
Энэ муу оюутан ухааны ЮМны оюуны мэлмий нь сохорчээ зайлуул.Эх орноо муу хэлэхээс цаашгүй.Эмнэлгийн байгуулгын хөгжил тийм ч сайн биш ч гэх шиг .Манай эмнэлгийн байгуулгын хөгжил тийм ч сайн бишдээ ВИРУС ТЭЭГЧ та нараас ард иргэдээ хамгаалж чадаж байгаа биш үү.Энэ амжилт нь дэлхийн улс орнуудад гайхагдаж байхад чамд өвчин халдаахгүйгээр тусгаарлаад гаргаж байхад чи төр засаг эрүүл мэндийн байгуулгад талархмаар юм.
Зочин 2020-08-02 176.63.23.193
Эрүүл мэндийн салбарын хөгжил маш муу байгаа нь үнэншдээ. Чи өөрөө эмнэлэгт үзүүлээд яваад үздээ
Зочин 2020-08-02 64.119.20.43
Сайн байгаа!
Харин ч мундаг байгаа шүү!
Зочин 2020-08-02 66.181.180.133
Эмнэлгийн бгууллагын чадавх сайнгүй нь үнэн шүү дээ
Зочин 2020-08-02 202.126.88.54
ЭСЯ яахлаараа нислэгийн өдрийг буруу бичдэг байнаа. 24 цаг хөл ихтэй газар онгоцны буудалд хоноглуулж зовоож байдаг.дандаа шахааны хүнээ ЭСЯ-ны ажилчинаар явуулдаг тэр ажилаа ч хийж чадахгүй. Хариуцлагагүй
Иргэн 2020-08-02 49.164.76.210
Ажил нь сайжирсан шинж алга.гадаадад гацсан монголчууд ч гацсан хэвээрэй тусгаарлах байр ариун цэвэр хоол үйлчилгээ хэвээрэй маш их хэл амтай бгаа.энэ их мөнгө хаачив уок. Эмя. Хөсүт.бүгдийг шалгах хэрэгтэй.
Зочин 2020-08-02 202.9.46.123
Maskaa hiigeed l suugaach dee. Surtei gar uu gui yu ene chiny
Зочин 2020-08-02 202.126.89.171
Ийм залуус л төрд хэрэгтэй
Цэцэгээ 2020-08-02 66.181.191.251
Намайг солонгосоос ирэхэд яг л ийм байсан. Адилхан мөнгийн төлсөн байтал яагаад бусад хүнийг зочидбуудалд байрлуулчихаад биднийг тохь тохгүй оюутны байранд байлгаж байгаа юм бэ гэхэд чи оюутан биз дээ хүний янз үзсэн. Бодит үнэнийг цөөн үгээр хэлжээ
Үүнийг шалгуулья 2020-08-02 202.126.90.73
МУд дэлхийн ОУ-аас ковид19-ийн эсрэг хандивласан 890сая долларыг МАНгарууд сонгуульдаа зарцуулсан гэх, энэ үнэн юм болов уу? Сэтгүүлч нарын амыг мөнгөөр тагласан ч гэх шиг