“ОХУ вирусийн эсрэг илүү аюулгүй арга сонгосон”

Хуучирсан мэдээ: 2020.08.02-нд нийтлэгдсэн

COVID-19

“ОХУ вирусийн эсрэг илүү аюулгүй арга сонгосон”

“ОХУ вирусийн эсрэг илүү аюулгүй арга сонгосон”

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко тус улсад коронавирусийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийнэ гэж мэдэгдэв. Тэрбээр “Бид коронавирусийн вакцинжуулалтыг төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн хэлжээ.

Оросууд вакцинжуулалтад 2020 оны 10 дугаар сараас эхлэн хамрагдах юм байна.

ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан сайн дурынхны 100 хувьд нь дархлаа тогтсон талаар Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэнийг CNN агентлаг уламжлав.

Тэрбээр хэлэхдээ “Туршилтад оролцогчдын 100 хувьд 21 дэх өдрөө дархлаа тогтсоныг туршилтын нэг болон хоёрдугаар үе шат харуулж байна. Мөн амьтдын 100 хувьд дархлаа тогтсон. Бид илүү аюулгүй арга сонгосон. Үүнийг Эбола вирусийн эсрэг вакцинд өмнө нь туршиж байсан” гэж ярьжээ.

ОХУ-ын үйлдвэрлэх вакцинд дөрөв, таван улс оролцохоор төлөвлөж буй бөгөөд 20 гаруй улс тус вакциныг сонирхож байгаа аж. Тус улсын Шадар сайд Татьяна Голикова ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Тархвар судлал, микробиологийн төвийн вакциныг ирэх есдүгээр сард үйлдвэрлэх төлөвтэй байгаа талаар мэдэгдэж байв.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: RIA NOVOSTI, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж