I ангийн сурагчдыг энэ сарын 28-ныг хүртэл цахимаар бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.02-нд нийтлэгдсэн

I ангийн сурагчдыг энэ сарын 28-ныг хүртэл цахимаар бүртгэнэ

I ангийн сурагчдыг энэ сарын 28-ныг хүртэл цахимаар бүртгэнэ

Ирэх хичээлийн жилд шинээр нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 28-ны 17:00 цагт хаагдахыг албаныхан мэдээлжээ. Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргана гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдээ цахим бүртгэлд бүртгүүлэхдээ www.parent.edu.mn вэб сайтад хандана уу.

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэхдээ “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимаар судлах хичээлдээ бүрэн хамрагдана. Энд аль нэг хүүхдийг нь сонгох, хоцрох асуудал үүсэхгүй. Дэлхий нийтээр цар тахлын тархалт буурахгүй байна. Гадаадаас ирж буй иргэдээс вирус илэрч, тоо нь нэмэгдсээр байна. Бид ийм эрсдэлтэй нөхцөлд хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай ярьж байна. Монгол Улс одоогийн байдлаар коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй, бүрэн хяналтад байлгаж байна. Энэ үед хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх зайлшгүй шаардлага үүсч байгаа билээ.

Нэг ангид хүүхдүүд хоорондоо 1-1.5 метр зайтай сууна. Энэ зайг барихад анги танхимын багтаамж ямар байгаа билээ. Нэг ангид 20 орчим хүүхэд л суулгах боломжтой. Тиймээс танхимаар хичээллэх өдрийн тоо болон судлах хичээлийн тоог бууруулах зохицуулалт хийж байна. Шинэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуульд сурах 683 мянган хүүхэд танхимын сургалтад бүрэн хамрагдана. Гэхдээ сум, баг, тосгон, хөдөө орон нутгийн сургуулиудад сурагч хоорондын зайг баримталж, танхимын сургалт хэвийн үргэлжилнэ. Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Есдүгээр сарын 1-ний өдөр энэ өдрөөс хойш хугацаа. Цаашид ч улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж магадгүй. Тийм учраас бид хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг эрт эхлүүлж байгаа” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж