УИХ-ын чуулган өндөрлөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын чуулган өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган өндөрлөв

УИХ-ийн нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд гэр хорооллын ил задгай бохирыг хэрхэн зохицуулах талаар нэлээд сонирхож асуусан. Зарим нэг нь гол усны хажууд байрласан төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжаа зохицуулж чадахгүй байж нийт гэр хорооллын асуудлыг яаж шийдэх юм бэ хэмээн шүүмжилж байлаа. Гэсэн ч зарим гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд чуулганыг өндөрлүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар товложээ.

Т.НОМИН


 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-19 79.227.158.246

Бөх, бөө, уяач, хуурамч сүржигнэгч эх орончид, танхай этгээдүүд гээд УИХ-д байх шаардлаггүй хүмүүсээс төр засгаа энэ сонгуулиар цэвэрлэе. Эрүүл зөв сэтгэлгээтэй ажил хэрэгч хүмүүсийг л дэмжие. Өчүүхэн зүйлд хууртаж худалдагдаж саналаа өгхөө больёо

Зочин 2016-01-19 103.26.193.22

Чуулганы хуралдаан өндөрлөсөн юмуу, эсвэл 2015-2016 оны намрын чуулган дуусан юм уу.