Улсын онцгой комиссын Шуурхай штаб наймдугаар сард үйлдэгдэх 14 тусгай нислэгийн хуваарийн талаар долдугаар сарын 29-нд мэдээлсэн. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ “Тусгаарлах байрны багтаамжаас шалтгаалан наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад, тухай бүрт нь мэдээлнэ. Өнгөрсөн хугацаанд 15 мянга гаруй иргэнийг 40 улсаас татаж авсан байна. Мөн 51 улсын 12236 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан. Тухайлбал, БНСУ руу явах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Бид наймдугаар сард үйлдэх тусгай нислэгээр эдгээр иргэдийн 20-40 хувийг багтаан авч явах төлөвлөгөөтэй байна” гэж хэлсэн юм.
Наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарийг танилцуулъя.
1. Наймдугаар сарын 1-нд Сөүл
2. Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиэтл
3. Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели рүү нислэг үйлдэж тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэдийг авчирна.
4. Наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирна.
5. Наймдугаар сарын 8-нд ХБНГУ-ын Франкфурт
6. Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар. БНЧУ руу нислэг үйлдэж 170 суудалтай онгоцоор тэнд байгаа иргэдийг авчирна.
7. Наймдугаар сарын 14-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
8. Наймдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түрхүү хамрагдаж байгаа.
9. Наймдугаар сарын 20-нд БНТУ-ын Истанбул хот
10. Наймдугаар сарын 21-нд Франкфурт руу дахин нислэг үйлдэнэ.
11. Наймдугаар сарын 22-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
12. Наймдугаар сарын 24-нд Токио
13. Наймдугаар сарын 26-нд Франкфурт
14. Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.
Холбоотой мэдээ